БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчилна

2022 оны 7 сарын 18

Arslan.mn

Үндэсний их баяр наадмын өмнө манай хойд хөрш ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров Монгол Улсад айлчилсан. Тэгвэл урд хөрш БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И мөн манай улсад айлчлахаар төлөвлөжээ. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэхүү айлчлалын талаар хэлэхдээ "Энэ наймдугаар сарын сүүлээр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчилна. Энэ үеэр яригдах гол асуудлуудад Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Багануурын цахилгаан станцын асуудлыг эцэслэн шийдвэрлэх, хилийн боомтуудтай холбоотойгоор Бээжингийн өвлийн олимпын үеэр хийсэн яриа хэлэлцээнд гарын үсэг зурах асуудал багтаж байгаа. Ингэснээр Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажил энэ намраас эхлэх боломжтой болно. Энэ намар ажлыг нь эхлүүлж чадсанаар таван жилийн дараа бүрэн ашиглалтад оруулна" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638668
0 эможи

Зочин
2022-07-21 17:19
hilee neegeesei
keyboard_arrow_up