ЦЕГ: Бага насны хүүхдийг төөрөх бусад эрсдлээс сэргийлж, эцэг, эхийн утасны дугаар бүхий бугуйвч зүүж өгч байна
Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн 7, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын 7, нийт 14 алба хаагч 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Хүй долоо худагт зохион байгуулагдсан Соёолон, Даага насны хурдан морины уралдааны үед Гэр бүл, хүүхэд, залуучууд, хөгжлийн газар, Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн яаралтай тусламжийн төвтэй хамтран унаач хүүхдийн аюулгүй байдлыг шалгах, хангуулах, хурдан морины уралдааны үед унасан, буусан хүүхдэд эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх, хурдан морины нас, сэрвээгээр хасагдсан унаач хүүхдэд хяналт тавих, Хүй долоо худаг орчим эцэг, эх, асран хамгаалагч нараасаа төөрсөн хүүхдийг эрэн сурвалжлах, олж тогтоох, эцэг, эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгөх ажлыг хэрэгжүүлж ажиллаа.
Наадамчин олон Та бүхэн сайхан наадаарай!