ФОТО: Гадаад хэлний мэдлэгтэй ОЮУТАН ЦАГДАА НАР
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд цагдаа, дотоодын цэрэг, оюутан цагдаа зэрэг 1200 гаруй алба хаагч гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хөдөлгөөн зохицуулах чиглэлээр үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Тухайлбал, гадаад хэлний мэдлэгтэй 85 оюутан цагдаа гадаадын улс орнуудаас ирсэн жуулчдад үйлчилж байгаа бол дөрвөн чиглэлд найман морьт эргүүл үүрэг гүйцэтгэж байна. Морьт эргүүлүүд зөвхөн гадаадын жуулчдын гэлтгүй наадамчин олны ч анхаарлыг татаж байгаа бөгөөд наадамчид морьт эргүүлүүдтэй дурсгалын гэрэл зураг татуулж байв.
Сонирхуулахад, "Хүй долоон худаг"-т "Цагдаагийн түр хүрээ" байгуулагдаж, 1000 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.