Хүй долоон худагт цагдаа, дотоод цэргийн 1000 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж байна
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Хүй долоо худагт "Цагдаагийн түр хүрээ" байгуулагдсан бөгөөд үүнд цагдаа, дотоодын цэргийн 1000 гаруй алба хаагч хэв журмын хамгаалалт, зохицуулалт хийж байна.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Б.Дэлгэрхангай " Цагдаа, дотоодын цэргийн 1000 гаруй алба хаагч хэв журмын хамгаалалт, зохицуулалт хийж ажиллаж байна. Наадамчин олон, уяачид, үйлчилгээ үзүүлж буй байгууллагын алба хаагч нарын аюулгүй байдлыг хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эргүүл хийж байна.
Мөн хурдан морьдыг шүдлэх, хурдан морьд гараанаас барианд орох зайнд гадны машин, иргэд нэвтрэхээс урьдчилан сэргийлэн ажиллаж байна. Одоогийн байдлаар Хүй долоо худагт ямар нэгэн гэмт хэрэг, зөрчил илрээгүй" гэв.