ТЦА: Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын замыг хаана

2022 оны 7 сарын 11

Arslan.mn

Баяр наадмын өдрүүдэд замын хөдөлгөөнд хийх зохицуулалтын талаар ТЦА-ны Замын цагдаагийн газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Н.Ганбат мэдээлэл өглөө.

Тэрбээр “Наадмын өдрүүдээр замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэдийн аюулгүй байдал, ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлж, замын хөдөлгөөн зохицуулах чиглэлээр Тээврийн цагдаагийн албанаас 580 алба хаагч Төв цэнгэлдэх хүрээлэн болон бусад гудамж, замд ажиллаж байна. Үүнд Хүй 7 худагт үүрэг гүйцэтгэх алба хаагчдын тоо ороогүй.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зогсоолын тоо хязгаарлагдмал байгаа учир нийтийн тээврээр түлхүү үйлчлүүлэхийг иргэддээ уриалж байна. Мөн Замын цагдаагийн газраас иргэдийг хөдөлгөөнд оролцож байгаа үед ая тухтай, осол авааргүй зорчуулах үүднээс хяналтын цэгүүд гаргасан.  Мөн хэд хэдэн байршилд зам хаана.

Тухайлбал, Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын замын хойно буюу Гандигийн гудамж, урд буюу Нийслэл хүрээ өргөн чөлөөг долдугаар сарын 11-12-нд хязгаарлана. Хязгаарлалттай бүсүүдэд зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд болон шуурхай албаны тээврийн хэрэгслүүд, нийтийн тээвэр явна.

Иймд нийт хөдөлгөөнд оролцож байгаа иргэд та бүхэн зохих зөвшөөрлийг авч, заасан маршрутын замаар хөдөлгөөнд оролцохыг уриалж байна. Хүй 7 худагт шаардлагатай тохиолдолд хөдөлгөөнийг нэг урсгалд оруулдаг. Тухайн үеийн нөхцөл байдал, хөдөлгөөний эрчмээс шалтгаалан шийдвэр гаргана. Энэ талаар иргэдэд тухай бүрд мэдэгдэж ажиллана” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638609
0 эможи

keyboard_arrow_up