Өнөөдрийн цаг агаарын мэдээ

2022 оны 7 сарын 11

Arslan.mn

Өнөөдөр ихэнх нутгаар үүлшинэ.  Баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр,   борооны өмнө түр зуур ширүүснэ.

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 31-36 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 26-31 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш   эргэж секундэд 8-13 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 21-23 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Үүлэрхэг. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш  эргэж секундэд 8-13 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 20-22 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүлэрхэг. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш   эргэж секундэд 8-13 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 19-21 градус дулаан байна.

5 цагт Улаанбаатарт: 16 градус дулаан, харьцангуй чийг 69 хувь, агаарын даралт 859 гектопаскаль байлаа. Даралт  өдөртөө тогтвортой байна.

Малчид, иргэд, тариаланчид, аялагчид, наадамчдын анхааралд:

Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутгаар, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, ялангуяа Хөвсгөл, Архангай,Булган, Төв аймгийн нутгаар үргэлжилсэн усархаг бороо, 12-нд нутгийн зүүн хагаст усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638604
1 эможи

keyboard_arrow_up