Согтуурсан үедээ бусадтай маргалдаж, автомашин жолоодсон иргэнийг саатуулан шалгаж байна
2022 оны 7 сарын 09
Цахим орчинд "Цагдаа зодуулаад байна гэсэн чинь согтуу толгойнууд байна шүү дээ" гэх гарчигтай тавигдсан бичлэгийг цагдаагийн байгууллагаас шалгажээ.
Шалгалтаар Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо … тоот хашаанд үйл ажиллагаа явуулдаг хувийн цэцэрлэгт сахиул ажилтай, 52 настай эрэгтэй Б нь согтуурсан үедээ иргэнтэй маргалдаж, T-Aqua маркийн автомашиныг унаж явсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.
Тухайн иргэн согтуу байгаа буюу болсон үйл явдлын талаар тайлбар өгөх боломжгүй байгаа тул түүнийг түр саатуулан Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын 3 дугаар хэлтэс шалгаж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
3
1
1
638575
6 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс