Г.Золжаргал: Төв цэнгэлдэх хүрээлэнд хүүхдүүдийг төөрөхөөс сэргийлэх зорилгоор цаасан бугуйвч зүүж өгнө

2022 оны 7 сарын 07

Arslan.mn

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны салбар хорооноос мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн дэд хурандаа, хошууч Г.Золжаргал мэдээлэл өглөө.

Тэрбээр  "Улсын хэмжээнд цагдаагийн байгууллагад ирсэн мэдээллээр он гарсаар эхний зургаан сарын байдлаар хүүхэд хохирсон, гэмт хэргийн шинжтэй 1459 бүртгэгдсэн.

 Мориноос унах, гэмтэж бэртсэний улмаас нас барсан 23 тохиолдол байна. Түүнчлэн

  • Гол мөрөн болон тогтоол усанд живж нас барсан 11
  • Өндрөөс унасан 10
  • Буу сум алдсан, халуун тогоонд түлэгдсэн тус бүр хоёр
  • Тог цахилгаанд цохиулж амиа алдсан дөрвөн тохиолдол бүртгэгдсэн байна.

Олон хоногийн амралтын өдөр иргэд гол мөрөн дагаж зугаалж томчууд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сулруулдаг. Ялангуяа баярын өдрүүдэд цэнгэлдэхэд хүний хөдөлгөөн ихсэж,  хүүхдүүд төөрөх эрсдэлтэй байдаг тул эцэг эхийн утасны дугаарыг бичсэн цаасан бугуйвчийг гарт нь зүүлгэнэ.

Хүй долоо худагт мал амьтны хөдөлгөөн их байдаг тул морь малын хөлд, тээврийн хэрэгсэлд дайруулах эрсдэл өндөр. Тиймээс эдгээр амралтын өдрүүдэд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг зөвлөж байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
5
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638524
7 эможи

ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up