Ц.Алдархишиг: Прокурорын байгууллагаас “Эм Ди Си Пи“ компанид эрүүгийн хэрэг нээж, холбогдох байгууллагад шилжүүлсэн

2022 оны 7 сарын 06

Arslan.mn

Прокурорын байгууллагын онцлох ажлуудын талаар Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор Т.Оргил-Очир, УЕПГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ц.Алдархишиг, УЕПГ-ын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор У.Золжаргал нар мэдээлэл өглөө.

УЕПГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ц.Алдархишиг "022 оны эхний хагас жилийн байдлаар хүлээн авч шалгасан нийт зөрчлийн талаарх гомдол мэдээлэл өмнөх оны мөн үеэс 28.5 хувиар, зөрчлийн хэрэг 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Өссөн шалтгаан нь цар тахлын үед зөрчлийн гаралт буурсан байсантай холбоотой. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих, хүүхдийн эрх зөрчих, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль зөрчих зөрчил хамгийн ихээр өссөн. Үүнээс зам тээврийн хөдөлгөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ оролцсон зөрчил зонхилжээ.

Тухайлбал, СХД-ийн 32 дугаар хороо, Эмээлтэд байрлах "Эм Ди Си ПИ" мах боловсруулах үйлдвэртэй холбоотой зөрчлийг шалгаж байсан. Прокурор эрүүгийн хэргийн шинжтэй байна гэж үзэн эрүүгийн хэрэг нээж холбогдох байгууллагад шилжүүлсэн" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638480
0 эможи

keyboard_arrow_up