АТҮТ: Наадмаар Замын-Үүд боомт ХЭВИЙН АЖИЛЛАНА
2022 оны 7 сарын 06

Гадаад худалдаа эрхлэгч ААН, иргэдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-ын Гадаад хэргийн яамтай харилцан тохиролцсоны дагуу 2022 онд Монгол Улсын нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд Замын-Үүд боомт ажиллахаар болсон.
Тиймээс Автотээврийн үндэсний төвийн Зам-Үүд дэх салбар хэвийн ажиллах тул үндэсний их баяр наадмын өдрүүдэд аж ахуйн нэгжийн төлөөлөл, иргэд та бүхэн техникийн хяналтын үзлэг, тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйлчилгээ авах боломжтойг мэдэгдье.
Эх сурвалж: Авто тээврийн үндэсний төв
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
638479
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
