17 настай хүүхэд автомашин хулгайлсныг ИЛРҮҮЛЖЭЭ
Цагдаагийн байгууллагад энэ оны энэ сарын 4-ний өдрийн 13:00 цагийн үед “Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутагт байрлах байрны гадна байсан автомашин алдагдлаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Дуудлагын дагуу тус дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулахад иргэн Д-ийн эзэмшлийн Ford маркийн тээврийн хэрэгслийг Сонгинохайрхан дүүрэгт оршин суух 17 настай, эрэгтэй Д гэгч хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэв.
Мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Иймд иргэд та өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ зориулалтын зогсоол, гэрэлтүүлэгтэй, хяналтын камертай газар байршуулж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас АНХААРУУЛЖ байна.
Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар
|









