Дуучин Т.Баясгалан Сакура сургуулиа “Гурван тамир“-т зарсанаа тус сургуулийн сурагчдын эцэг эхчүүдэд хэлээгүйд БУХИМДЖЭЭ

2022 оны 7 сарын 05

Arslan.mn

МУГЖ, дуучин Т.Баясгалан өөрийн эзэмшлийн "Сакура" сургуулиа зарж, "Гурван тамир" сургуульд бүрэн шилжүүлсэн аж.  Гэвч Сакура сургуулийн зүгээс энэ талаар суралцагчдын эцэг, эх, асран хамгаалагч нарт огт хэлэлгүй өрнөсөн байна.

Уг асуудалд тус сургуулийн сурагчдын ар гэрийн зүгээс  бусад сургуулиудын шинэ элсэлтийн хугацаа дууссан хойно ингэж өөрчлөгдсөнд гомдолтой, шүүмжлэлтэй байгаагаа илэрхийлжээ. 

Энэ талаар тус сургуулийн эцэг, эхийн төлөөллөөс МУГЖ, дуучин Т.Баясгаланд хандан "Эцэг эхэд нь мэдэгдэлгүй, 800-аад сурагчтай бүхэл бүтэн сургуулийг нь доторх хүүхдүүдтэй нь зарж байхдаа та юу бодсон бэ. Сургууль танд ашиггүй байв уу? Хүссэн мөнгийг чинь олж өгч чадсангүй юу? Түмний бяцхан 800 хүүхдэд, ээж аавд нь, гэр бүлд нь сургаж чадна гээд сургуульдаа элсүүлсэнээ яагаад мартчихваа!?? Яагаад өөрт нь хамаагүй юм шиг алга болж чадаж байна аа? Боловсролын байгууллага гэдэг зүгээр нэг хүнсний дэлгүүр биш!!!

Ашиггүй байвал түрээслээд, доторх бараатай нь зарчихдаг салбар биш!!!! Хүнлэг бай.!!! Ёс зүйтэй бай..!!!

Зарах болсоноо, удирдлага, хөтөлбөр өөрчлөгдөж байгаагаа яагаад эрт хэлсэнгүй вэ? Яагаад хүүхдүүдийн эрх зөрчиж,сонголтыг нь хааж боож сонголтгүй болгож орхив оо. Шинэ хөтөлбөр нэвтэрч, төлбөр нэмэгдэж, зарим багш нар эхнээсээ ажиллахаа больж байна. Одоо сургуулиа сольё гэсэн ч бүх сургуулиудын нэмэлт элсэлт хүртэл хаагдчихсан, хүлээлгэнд бүртгэж авах боломжтой гэсэн баталгаагүй хариу өгч байна! Ээжтэйгээ хамт сургууль дээрээ ирээд сургуулийн хаягаа хараад уйлаад зогсож байгаа дунд ангийн охиныг хараад гомдох гомдол улам их нэмэгдлээ. Яаж чадаж байна аа?

Намар уулзъя гээд амраад явсаных нь дараа чимээгүйхэн ийм ичмээр, хүн чанаргүй үйлдэл хийж байгааг чинь дуугүй хараад өнгөрч чадахгүй нь!!! Хувийн сургууль гэхээрээ дураараа зарж борлуулж болдог юмуу? Мөнгөө аваад тохироогоо хийсэн бол үлдэж байгаа хүүхдүүд хамаагүй юу? Гэрээ үзэглэж, чадна гэж сургуульдаа бүртгэсэн бол та хариуцлагаа хүлээ!

Сакура сургуультай хийсэн гэрээний дагуу, Сакура сургуулийн хөтөлбөр, цагийн хуваарь, дугуйлан бүх зүйлийг хэвээр нь үлдээж өг! Өөрт чинь бас танай багт итгэж Сакура сургуульд элсэн орсон бүх хүүхдүүдээс УУЧЛАЛ ГУЙ” гэжээ. 

Дашрамд сонирхуулахад Сакура сургуульд гэрээгээр багшилдаг байсан Япон багш нарыг нутаг буцаажээ. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
2
638453
6 эможи

Зочин
2022-07-06 20:38
Шуналын дэв аавыгаа дуурайсан шуналт ардын хүүхдээр тоглож байх шив Батбаяр та хоёр өөдлөхгүй байлгүй эцэг эхчүүд зүгээр раоаад сууж бна бодож бна уу
Zochin
2022-07-06 12:00
3 tamir chin AN-iin darga geed baidag S.Erdeniin suruuli.
Нараа
2022-07-06 00:21
Шалгалтанд бүдрээд л чимээгүй зарсан байхаа
Irgen
2022-07-05 21:27
Bayasgalan ene surguuliig hudaldaj avahaas omno gaigui surguuli baisan. Hudaldaj avaad 1 jiliin dotor l zugeer budaa bolson.
Irgen
2022-07-05 14:28
Yamar yum a hiij iim uvaigui amitanii surguulid oruulsiin, sport urlagiinhan oligtoi bolovsril bhgui deerees jaahan mungu harchihsan jingene uvaigui malnuud sh de, ehneesee bodoh l heregtei bj de
keyboard_arrow_up