Өтгөн манан татсаны улмаас Истанбулын онгоц “Буянт-Ухаа“ нисэх буудалд газардав

2022 оны 7 сарын 04

Arslan.mn

“Чингис хаан” олон улсын нисэх буудалд өнөөдөр өглөө /2022.07.04/ байгалийн онцгой үзэгдэл болж, өтгөн манан буужээ. Улмаар “МИАТ” ТӨХК-ийн Истанбулаас Улаанбаатар чиглэлийн 254 зорчигчтой B-767 агаарын хөлөг 05:56 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардсан.

Засгийн газрын 455 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал нөөц нисэх буудлаар бэлэн байдалд ажиллаж байна.

“Чингис хаан” олон улсын нисэх буудал ашиглалтад ороогүй буюу нөөц нисэх буудалгүй байх үед агаарын хөлөг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах боломжгүй тохиолдолд ОХУ-ын Эрхүү, БНХАУ-ын Бээжин, Хөх хот болон Солонгос Улсын Сөүл хот руу нисэх нөхцөл үүсдэг байсан.

Цаг үеийн байдлаас шалтгаалан хоёр хөрш улсын нөөц нисэх буудалд очиж газардах боломжгүй байгаа энэ үед “Буянт-Ухаа”-г нөөц нисэх буудлаар ашиглахгүй бол БНСУ-ын Сөүл хот руу нисэж, Инчоны нисэх буудалд буухаас аргагүй байдалд орохоор байв.

Тухайлбал, Сөүл рүү эргэн нисэхэд “МИАТ” ТӨХК хоёр талдаа нийт 7 цаг орчмын нислэг үйлдэж, зөвхөн нислэгийн зардалд 70 мянган доллар зарцуулдаг байжээ. Мөн зорчигчдыг байрлуулах зэрэг бусад зардал нэмэгдэнэ. Харин “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг нөөц нисэх буудлаар ашигласнаар дээрх зардлыг шууд хэмнэж байна.

 

Эх сурвалж: Иргэний нисэхийн ерөнхий газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638426
1 эможи

Зочин
2022-07-04 23:13
Буянт Ухаа г байнгын ажиллагаатай болгох хэрэгтэй .Хөшгийн хөндий хэт хол байноо
keyboard_arrow_up