ЭЦА: Хууль бусаар малтлага хийж түүх соёлын дурсгалт зүйлсийг олж, бусдад худалдсан байж болзошгүй иргэдийг шалгаж байна
Соёлын өвийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэн шалгаж байгаа талаар Эрүүгийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Түүх, соёлын дурсгалт зүйлийн хууль бус эргэлттэй тэмцэх тасгаас Монгол Улсын иргэн “Э”, “Б” гэх бүлэг этгээдүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25 дугаар бүлэгт заасан
25.1 Түүх, соёлын дурсгалт зүйлийг эвдэх, гэмтээх, устгах,
25.4 Хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийж,
25.5 Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах гэмт хэргийн шинжтэй үйлдэл үйлдсэнийг илрүүлэн, эд мөрийн баримтаар Хүннү, Түрэгийн хожуу хаант улсын Билгэ хааны угсааны иргэдийн эдэлж, хэрэглэж байсан, байж болзошгүй археологийн олдвор алтан эдлэл, түүх соёлын дурсгалт зүйлсийг хураан авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.