БНХАУ-ын Элчин сайдын яам худал мэдээлэлд тайлбар хийлээ

2022 оны 7 сарын 01

Олон нийтийн сүлжээгээр БНХАУ руу зорчсон иргэдийг тусгаарлалтад оруулахаа больсон гэсэн утгатай мэдээлэл дэгдсэн.

Arslan.mn

Тэгвэл энэ талаар тухайн мэдээлэл гарсан өдөр буюу  2022.06.30-ны орой БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Консулын болон хилийн чанад дахь Хятад улстай харилцах албанаас Элчин сайдын яамны вэб сайтад тайлбар гаргасан байна.

Энэхүү тайлбарт "Өнөөдөр нийтэлсэн "2022 оны 7-р сарын 1-нээс эхлэн Монгол Улсаас БНХАУ-д иргэдийг хорио цээрийн дэглэмд хамруулахгүй" гэсэн нь худал мэдээлэл юм. БНХАУ-д зорчихтой холбоотой хамгийн сүүлийн үеийн бодлогыг манай ЭСЯ-ны албан ёсны вэб сайтаас "БНХАУ-д зорчих хүмүүсийн эрүүл мэндийн байдлын тухай хууль болон тунхаглалыг шинэчлэхэд тавигдах шаардлага" (2022 оны 6-р сарын 28-ны хувилбар)-аас үзнэ үү.

Хятадад улсад очсон хүмүүсийг орон нутгийн засгийн газрын цар тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх дүрмийн дагуу Хятадад ирсний дараа хорио цээрийн дэглэмд хамруулна. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Консулын болон хилийн чанад дахь Хятад улстай харилцах алба 2022 оны 6-р сарын 30"  гэсэн байна. 

Харин “Өнөөдөр /2022.07.01/-өөс Монгол Улсаас БНХАУ руу зорчих иргэд Монголдоо тусгаарлагдах шаардлагагүй болж байгаа нь үнэн аж. Гэхдээ онгоцонд суухаас өмнө заавал PCR шинжилгээ өгөх учиртай. Онгоцноос буугаад Хятадын хот бүрд тусгаарлалтын хоног өөр, өөр байгаа. Тиймээс тэр журмын дагуу онгоцноос буугаад заавал тусгаарлагдах ёстойг анхааруулж хэлье. Ихэнх хотууд 10-14 хоногийн тусгаарлалт мөрдөгдөж байгаа хэмээн албаныхан хэллээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
1
638352
2 эможи

keyboard_arrow_up