КОНСУЛ: Жэжүд монгол иргэд сураггүй алга болсон гэх мэдээллийг Солонгосын тал албан ёсоор ирүүлээгүй байна

2022 оны 6 сарын 29

Arslan.mn

БНСУ-ын Жэжү аралд эрүүл мэндийн аяллаар явсан Монголын 23 иргэн аяллын хөтөлбөрөө дуусгасныхаа дараа холбоо тасарсан тухай Солонгосын хэвлэлд бичжээ. Тодруулбал, Монголын 150 жуулчнаас 23 нь зургаадугаар сарын 22-нд сураггүй болсон бөгөөд тэд дөрвөн шөнө, таван өдрийн аялалд явж, 26-ны өдөр буцах ёстой байжээ.

Энэ талаар Монгол Улсын Консулын албанаас "БНСУ-ын Жэжү хотод монгол иргэд сураггүй алга болсон, хууль зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн, эсхүл гэмт хэргийн хохирогч болсон тухай мэдээллийг Солонгосын талаас албан ёсоор ирүүлээгүй болохыг үүгээр мэдэгдэж байна" гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638324
0 эможи

keyboard_arrow_up