ИНЕГ: БНХАУ руу явах иргэд 14-20 хоног тусгаарлагдана

2022 оны 6 сарын 28

Arslan.mn

Ковид19 халдварын улмаас Монгол-Хятадын агаарын хил 28 сарын турш хаалттай байсан. Тэгвэл энэ сарын 1-нээс эхлэн манай улстай агаарын хилээ нээж, нислэг хүлээн авахад бэлэн гэдгээ БНХАУ-ын Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн юм. Ийнхүү энэ сарын 1-нээс эхлэн тус улсын Гуанжу, Хөх хот руу МИАТ компани долоо хоног нэг удаа нислэг хийж эхэлсэн юм. Гэхдээ БНХАУ-ын талаас хэд хэдэн шаардлага тавьсан байна. Тухайлбал, Улаанбаатар хотоос БНХАУ-руу нисэх зорчигчид эх орондоо тав хоног, очсон газраа 14 хоног тусгаарлагдах шаардлагатай аж. Энэ талаар ИНЕГ-аас тодруулахад "БНХАУ-ын талаас хэд хэдэн шаардлага тавьсан. 14-20 хоног хоёр талдаа тусгаарлагдах шаардлагатай юм билээ. Хэдий урт хугацаа ч манай талаас зохицуулах боломжгүй" гэсэн юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
638312
3 эможи

Зочин
2022-06-30 10:51
14хоног тусгаарлагдана гэнэ үү. Хужаа нар галзуураагүй байгаа?
Зочин
2022-06-30 10:50
Хаха одоо дэлхийд 14-21 хоног тусгаарладаг улс, тийм өвчин ч байхгүй ш тэ. Хятдууд монголчуудад үнэн даам юмаа. 14 хоногийн тусгаарлалтад хэвтэх мөнгөө өөрөө гаргана гэлүү. Арай л уу
keyboard_arrow_up