СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Приус маркийн автомашин осолдож, 15 настай зорчигч охин нас баржээ
Сэлэнгэ аймаг Шаамар сум гуравдугаар багийн нутагт энэ оны зургаадугаар сарын 27-ны өдрийн 18 цаг 00 минутын иргэн А /20 настай, эрэгтэй/ нь Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад онхолджээ.
Ослын улмаас зорчиж явсан зорчигч 15 настай, эмэгтэй нас барж, хоёр иргэний биед гэмтэл учирсан байна.
Эл хэрэгт шалгалтын ажиллагааг цагдаагийн байгууллагаас явуулж байгаа аж.
Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж хурдыг тохируулж, техникийн бүрэн байдлыг хангаж, ачааны даацыг хэтрүүлэхгүй байхад анхаарч хэт ядарсан үедээ жолоо барихаас татгалзаж, санамсаргүй нэг үйлдэлээс шалтгаалж бусдын амь нас эрүүл мэнд хохирч байгаад дүгнэлт хийн анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг АНХААРУУЛЖ байна.