ШУУРХАЙ: 3 мянган ам.долларын хахууль авсан гэх Э.Номинчулууны хэргийг шүүхэд шилжүүлэх санал гаргажээ

2022 оны 6 сарын 28

Arslan.mn

“Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Номинчулууныг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-нд бусдад давуу байдал олгосон хэд хэдэн гэрээ байгуулж их хэмжээний хахууль авч байсан үйлдэл дээр нь АТГ-ын ажилтнууд дайчлан баривчилсан билээ. Улмаар яллагдагчаар тооцон цагдан хорьсон. Улмаар өнгөрсөн долоо хоногт түүнийг хахууль өгсөн хүнтэй нь суллаж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан билээ.

Тодруулбал, түүнийг бусдаас 3 мянган ам.долларын авлига авч байхад үйлдэл дээр нь баривчилсан. Түүний авлига авсан нь олон удаагийн давтан үйлдэлтэй болох нь шалгалтаар тогтоогдсон тухай бид өмнө мэдээлж байсан.

Тэгвэл АТГ-аас эл хэрэгт Эрүүгийн хэрэг үүсгэж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
638302
4 эможи

Зочин
2022-06-28 18:11
МАН ын суганы үс бөгсний алчуур ууд дээрээсээ доор хүртлээ луйварчид юмуу даа
keyboard_arrow_up