Уурхайн ажилчид ашиг олох зорилгоор тэсэлгээний их хэмжээний материал хулгайлжээ

2022 оны 6 сарын 28

Arslan.mn

Дорноговь аймгийн Айраг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ХХК-ны уурхайн тэсрэх материал хадгалдах агуулахаас 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 19-ний өдрийн хооронд их хэмжээний тэсэлгээний материал хулгайд алдагдсан дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Тус мэдээллийн дагуу Дорноговь аймгийн цагдаагийн газраас хэргийн газарт шалгалтын ажиллагааг явуулсан байна.

Дээрх хэрэгт явуулсан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнгээр тус ХХК-д ажилладаг “Ж”, “Б” нар нь ашиг олох зорилгоор үгсэн тохиролцон тэсэлгээний материалыг хулгайлжээ. Улмаар хулгайлсан бодисоо бусдад худалдсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.

Иймд тэсэрч дэлбэрэх бодис үйл ажиллагаандаа ашигладаг ААНБ нь харуул хамгаалалтынхаа сонор сэрэмжийг дээшлүүлж аюултай тэсэрч дэлбэрэх бодис алдагдахаас урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
638289
4 эможи

keyboard_arrow_up