Кузов засвар тогтсон үнэ тарифгүй, стандарт мөрддөггүй

2022 оны 6 сарын 27

Arslan.mn

“Хас Монгол хөдөлгөөн” ТББ болон иргэд, хэрэглэгчдээс ирүүлсэн гомдлын дагуу авто машины кузов засварын үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд энэ сарын 11-23-ны өдрийг хүртэлх хугацаанд ШӨХТГ-аас хяналт шалгалт хийлээ.

Нийслэлийн төвийн 6 дүүрэгт кузов засварын үйлчилгээ үзүүлдэг 124 аж ахуй эрхлэгч байгаагаас түүврийн аргаар 19-ийг нь шалгалтад хамрууллаа. Хяналт шалгалтад хамрагдсан аж ахуй эрхлэгчдийн хувьд “Авто тээврийн хэрэгслийн их биеийн засвар, үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага” MNS 6970:2022 стандартыг хэрэгжүүлээгүй, стандартын ойлголт байхгүй, мөрдөж буй үнэ тариф болон тарифын үндэслэл, тогтсон үнэ ханшийн мэдээлэл байхгүй, засвар хийсэн машинд чанарын баталгаат хугацаа олгодоггүй, хэрэглэгчийн гомдол гаргах, түүнийг шийдвэрлэх журамгүй, үйлчилгээ үзүүлснийг гэрчлэх төлбөрийн болон НӨАТ-ын баримт олгодоггүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна.

Кузов засварын аж ахуй эрхлэгчдэд авто тээврийн хэрэгслийн их биеийн засвар үйлчилгээг тогтсон үнэ, тарифтайгаар эрхлэх, үнийн талаарх мэдээллийг хэрэглэгчдэд урьдчилан мэдээлэл авах боломжит байдлаар ил тод байршуулах, үйлчилгээ үзүүлснийг гэрчлэх төлбөрийн баримт олгож хэвших, “Авто тээврийн хэрэгслийн их биеийн засвар, үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага” MNS 6970:2022 стандартыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах талаар Улсын ерөнхий байцаагчийн албан шаардлага хүргүүллээ.

Мөн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахтай холбоотой Стандарт хэмжилзүйн газар, Нийслэлийн нийтийн тээврийн газар, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газарт тус тус холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллахыг мэдэгдсэн.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638280
2 эможи

Зочин
2022-06-28 14:52
Үнэ тариф бол хийж буй үйлчилгээ чанараасаа л хамаарна та нар үнийг нь тогтоохгүй ээ.
ИРГЭН
2022-06-27 19:51
ЦАГААНДАА ГАРСАН МӨЛЖЛӨГ БОЛСОН ДОО
keyboard_arrow_up