СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хово маркийн авто машин онхолдож нэг хүн амиа алджээ
Энэ оны зургаадугаар сарын 25-ны өдөр буюу өчигдөр Булган аймаг Бугат сумын 2 дугаар баг “Зүүн түрүүний гүүр” гэх газарт Хово маркийн авто машин онхолдож нэг хүн амиа алджээ.
Тодруулбал, жолооч "А" Дархан-Уул аймгаас Булган аймгийн чиглэлд зорчигчгүй хөдөлгөөнд оролцож яваад онхолдсон бөгөөд гүүрний хашлага мөргөж автомашинтайгаа унажээ. Тэрээр эмнэлгийн анхан шатны тусламж авах замдаа нас барсан байна. Зам тээврийн осолд Булган аймаг дахь цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулж буй.
Замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж хурдыг тохируулж, техникийн бүрэн байдлыг хангаж, хэт ядарсан үедээ жолоо барихаас татгалзаж, санамсаргүй нэг үйлдлээс шалтгаалж бусдын амь нас эрүүл мэнд хохирч байгаад дүгнэлт хийн анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг ТЦА-наас анхааруулж байна.
Аажуу явбал аяндаа хүрнэдээ.