Долоо хоногийн ОНЦЛОХ ТОЙМ

2022 оны 6 сарын 24

Arslan.mn

Энэ долоо хоногт Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад болж өнгөрсөн ОНЦЛОХ үйл явдлыг тоймлон хүргэж байна.

“ААЖУУ ЯВБАЛ АЯНДАА ХҮРНЭ ДЭЭ” АРГА ХЭМЖЭЭГ УЛСЫН ХЭМЖЭЭНД ЭХЛҮҮЛЛЭЭ

Зам тээврийн осол, хэргийн улмаас иргэдийн амь нас, эд хөрөнгө хохирохоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд оролцогчдын буруу дадал, хандлагыг өөрчлөх, зөв үйлдэлд уриалах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, сурталчлан таниулах зорилгоор Цагдаагийн ерөнхий газар, Хаан банк, Мобиком ХХК, GEM групп хамтран “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” арга хэмжээг эхлүүллээ.

Энэхүү аян нь энэ оны 06 дугаар сарны 20-ны өдрөөс энэ оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд үргэлжлэх юм.

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГАД ТОМИЛОГДСОН АЛБА ХААГЧИД ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийг 2022 онд “Цагдаагийн ажил-эрх зүй”, “Аюулгүй байдал-Дотоодын цэрэг” мэргэжлээр 158 сонсогч суралцаж төгслөө. Сургуулиа амжилттай төгсөж, цагдаа, дотоодын цэргийн байгууллагад томилогдсон алба хаагчдыг тангараг өргүүлэх, алба хаах гэрээ байгуулах арга хэмжээ Нийслэлийн цагдаагийн удирдах газарт зохион байгуулагдлаа.

Томилогдсон алба хаагчид тангаргийн хуудсанд гарын үсэг зурж, алба хаах гэрээ байгуулав.

"БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ХОХИРОГЧ ХҮҮХДЭД ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ НЬ" СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Нэгдсэн үндэстний байгууллагын Хүүхдийн сангийн санхүүжилтээр Хүний эрхийн үндэсний комисс, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Дотоод хэргийн их сургууль, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв хамтран насанд хүрээгүй хүний эсрэг үйлдэгдэж байгаа бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн онцлогийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогч хүүхдийн сэтгэл зүйн онцлогийг таних арга зүйд цагдаагийн алба хаагчдыг сургах, чадавхжуулах зорилгоор "Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд туслалцаа үзүүлэх нь" сэдэвт бүсчилсэн сургалтыг энэ оны 05 дугаар сарын 12-оос 05 дугаар сарын 27-ны хооронд улсын хэмжээнд зохион байгуулж энэ сарын 21, 22-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгууллаа.

Сургалт зохион байгуулснаар насанд хүрээгүй хүний эсрэг үйлдэгдэж байгаа бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хохирогч хүүхдийг хамгаалах, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд холбон зуучлах үйл ажиллагаа сайжирч, хүүхдэд үзүүлэх туслалцаа, үйлчилгээний хүртээмж, чанар нэмэгдэх юм. 

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД МӨРДӨГЧӨӨР ТОМИЛОГДСОН АЛБА ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Цагдаагийн байгууллагад мөрдөгчөөр шинээр томилогдсон алба хаагчдад албаны онцлог, чиг үүрэг, түүхэн уламжлалыг танилцуулах, ажил, албандаа хандах эерэг хандлагыг төлөвшүүлэх, мөрдөн шалгах ажиллагааны ур чадвар эзэмшүүлэх, мэргэжлийн алдаа дутагдал гаргах, сахилга, ёс зүйн зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, мөрдөгчийн мэдвэл зохих хууль тогтоомж бусад эрх зүйн актуудын талаар ойлголт олгох ажлын байрны чиг баримжаа олгох сургалт зохион байгууллаа.

Сургалтад Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийг 2022 онд төгсөж Мөрдөн байцаах албанд мөрдөгчөөр томилогдсон 29 алба хаагч хамрагдлаа.

ХҮҮХДИЙН ЭРХ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА /INTERNATIONAL DEVELOPMENT LAW ORGANIZATION/-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага /International Development Law Organization/-тай хамтран ажиллах уулзалтыг зохион байгууллаа. 

Арга хэмжээнд талууд оролцож буй ажилтан нарыг танилцуулснаар эхлүүлж, Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн дарга зочдод Монгол Улсын гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагааны үүсэл, тогтолцоо, өнөөгийн нөхцөл байдал, гадаад харилцааны чиглэлээр цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны санал, хүсэлт зэргийг танилцуулсан юм.

Зочдоос манай улсад хэрэгжүүлж байгаа төсөл, түүний үр дүн, төслийн хоёрдугаар үе шатад хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаарх товч мэдээллийг өгч, талуудаас хамтран ажиллах тухай санал солилцов.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
638249
1 эможи

ESUIGEN
2022-06-27 13:03
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
keyboard_arrow_up