Гашуунсухайт-Ганцмод боомтод автомат удирдлагатай тээврийг НЭВТРҮҮЛНЭ
2022 оны 6 сарын 23
Ерөнхий сайдын 2022 оны 47 дугаар захирамж, Сангийн сайдын 2022 оны 106 тоот тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг өнөөдөр /2022.06.23/ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын болон Ганцмод боомтын захиргааны албаны хүмүүстэй цахим хурал хийлээ.
Хурлаар энэ амралтын өдрүүдэд Гашуунсухайт-Ганцмод боомтод автомат удирдлагатай тээвэр нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангаж, зургаадугаар сарын 27-28-ны өдрүүдэд туршилтын тээвэрлэлтийг эхлүүлэхээр боллоо.
Автомат удирдлагатай тээвэрлэлтийг нэвтрүүлснээр тус боомтод нүүрсний экспорт урьдчилсан байдлаар 10 сая тонноор нэмэгдэх тооцоолол бий. Цаашид автомат удирдлагатай тээврийг Шивээхүрэн-Сэхээ болон Хангимандал боомтуудад хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
2
638199
4 эможи
Зочин
2022-06-23 15:36
Монгол хэдэн тээвэрчдээ л хоолгүй болгох арга саам ш дээ. Хятадууд , дарга нарын л карма түнтийж байгаа.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс