Л.Эрхэмбаяр: Ийм байвал магтаалын үг хайрлалгүй яахав, З.Мэндсайхан сайдад ТАЛАРХАЖ БАЙНА

2022 оны 6 сарын 22

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар “Чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт оруулахад гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зорчигчийн худалдаж авсан 3 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй барааны нэр төрлийн жагсаалт”-аас “шувууны өндөг”-ийг хасах тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. 

Arslan.mn

Учир нь Чөлөөт бүсийн тухай хуулийн дагуу өндөг импортлогч аж ахуйн нэгж зорчигчийн нэр дээр бүрдүүлэлт хийж, татварын хөнгөлөлтийг ашиглан Монгол Улсын стандартын шаардлагад нийцээгүй, эрүүл ахуйн горим алдагдсан, их хэмжээний өндөг зах зээлд нийлүүлэх, улмаар дотоодын үйлдвэрлэлийг эрсдэлд оруулах нөхцөл үүсээд байв. Ингэснээр гарал үүсэл тодорхойгүй, татвараас зайлсхийсэн, эрүүл ахуйн горим алдагдсан өндөг зах зээлд нийлүүлэгдэж, иргэдийн хүнсний аюулгүй байдалд нөлөөлж байгааг албаныхан тооцоо, судалгаатай гаргажээ. 

Түүнчлэн Алтанбулаг чөлөөт бүсээр дамжуулан ОХУ-аас 2022 оны эхний 6 сарын байдлаар хадгалалтын хугацаа нь дуусах дөхсөн, ижил төрлийн импортын өндөгнөөс 30 хувь, дотоодын өндөгнөөс 80 хувь тус тус хямд 6.6 сая ширхэг өндгийг  зорчигчийн нэр дээр импортолсон зөрчил гарчээ. 

Иймд өнөөдрийн Засгийн хуралдаанаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан ЗОРЧИГЧИЙН НЭР ДЭЭР БҮРДҮҮЛЭЛТ ХИЙЖ ЧӨЛӨӨТ БҮСЭЭР НЭВТРҮҮЛЖ БАЙГАА ӨНДӨГНИЙ НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ХЯЗГААРЛАХ саналыг оруулж, хуралдаанаар ийнхүү дэмжигдсэн байна. 

Үүний үр дүнд хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, шударга өрсөлдөөнийг бий болгох нөхцөл бүрдэнэ хэмээн харж байгаа аж. 

Засгийн газрын хуралдаанаар гаргасан уг шийдвэртэй холбогдуулан "Түмэн шувуут" ХК-ын Захирал Л.Эрхэмбаяр цахим орчинд ийнхүү сэтгэгдэл үлдээжээ.

Тэрбээр "Овоо доо овоо. Ийм байвал магтаалын үг хайрлалгүй яахав. Ам ажил нь нийцсэн зөв шийдвэр боллоо. Үйлдвэрлэгчидтэйгээ санал солилцож асуудлыг шуурхай шийдсэн З.Мэндсайхан сайдад талархаж байна аа. Ажилд нь амжилт хүсье" гэжээ. 

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханы хувьд үндэсний үйлдвэрлэгчидтэй уулзах үеэрээ дээрх асуудлыг шийдвэрлэх талаар хэлж байсан нь ийнхүү биелэлээ олжээ .

Манай улсын хувьд өндөгний 50 хувийг импортоор, 50 хувийг дотоосоо хангадаг. Аж ахуйн нэгжүүд өндөг импортлоход гаалийн албан татвар 15 хувь, НӨАТ-ын 10 хувийн татвар төлдөг байна. 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
2
confuse an post
angry an post
638171
7 эможи
keyboard_arrow_up