“Хөтөл“-ийн Л.Наранбаатар ажилдаа ирэхгүй 7 ХОНОЖЭЭ
Засгийн газрын 2022 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн хувьчлалыг хүчингүй болгож, Л.Наранбаатарыг үйлдвэрийн захирлаар томилсон.
Томилогдсон даруйдаа куртикнээсээ байршил тогтоогч илрүүлж, намайг энд тэндгүй тагнаж байна гэх дуулианыг дэгдээсэн ч “тагнасан хүн” нь түүний эхнэр болж таарсан.
Улс орон даяар барилгын улирлын сезон эхэлсэн ч цементийн үнэ тэнгэрт тулж, хомсдол үүссэн энэ үед хээв ч үгүй “Үйлдвэрт шонхор мориллоо” хэмээн жиргэсэн шиг суусан нь саяхан.
Тэгвэл одоо Л.Наранбаатар ажилдаа ч ирэхээ больжээ. Эх сурвалжийн хэлж буйгаар тэрээр долоо хоног ажилдаа ирээгүй бөгөөд нэг уухаараа хэсэг алга болдог хэмээн ажилчид нь ярьж буй гэнэ.
Иймэрхүү хариуцлагагүй сүр сар хийсэн, олон хүний ажлыг үнэгүйдүүлж буй Л.Наранбаатарт Засгийн газар нь хариуцлага ярихгүй, зүгээр хараад суугаа учир юу вэ?!