Цемент ачсан автомашин онхолдож, 36 настай эрэгтэй нас баржээ
2022 оны 6 сарын 22
Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 9 дүгээр багийн Цагааннуур тосгоны Зээлтийн даваа гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 50 км, сумын төвөөс зүүн зүгт 21 км/-т Баян-Өлгий аймгийн төвөөс Цагааннуур тосгоны чиглэлд зорчиж явсан том оврын ачааны автомашин /цемент ачсан/ онхолдсон тухай дуудлагыг 06.22-ны өдрийн 05:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 50 км замыг туулан очиж “Норд Бенз” загварын ачааны автомашин замын хажуу руу онхолдож иргэн О /36 настай, эрэгтэй, Улаанбаатар хотын харьяат/ нас барсан тул цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэгчид шилжүүлэн өгсөн.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
638150
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс