Хүмүүжигчдийг нийгэмшүүлэх, соён гэгээрүүлэх арга хэмжээ зохион байгууллаа
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэргэдэх Соёмбо чуулгаас 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигчдэд чиглэсэн нийгэмшүүлэх, соён гэгээрүүлэх арга хэмжээг зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын ахлах даалгавар гүйцэтгэгч, хурандаа Ц.Очгэрэл, Хорих ял эдлүүлэх албаны дэд дарга бөгөөд харуул хамгаалалт, аюулгүй байдлын хэлтсийн дарга, хурандаа А.Намсаманд, Гүйцэтгэх ажлын хэлтсийн дарга, хурандаа Ц.Зандан, Нийслэлийн соёл урлагийн газрын дарга О.Анхбаяр болон Соёмбо чуулгын бие бүрэлдэхүүн оролцлоо.
Мөн урилгаар Наробанчин гэгээнтэн хүрэлцэн ирж хүмүүжигчдэд “Энэрэл хайрын цаглашгүй дөрвөн хандлагын сэтгэлд дадуулах бясалгал”-ыг удирдан хөтөлж, Монгол Улсын гавьяат жүжигчин Самандын Жавхлан ая дуугаа өргөн мэндчиллээ.