НДШ-ын 50 хувийн буцаан олголт БЯМБА гаригаас иргэдийн дансанд орно
2022 оны 6 сарын 22
Нэг сая ба түүнээс доош цалинтай иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг буцаан олгож, төр хариуцах хуулийг УИХ батлаад буй. Уг хууль өнгөрсөн тавдугаар сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд тухайн сарын шимтгэлийн буцаалтыг дараа сарын 25-наас хойш олгохоор Засгийн газар шийдвэрлэсэн байдаг.
Энэ дагуу тавдугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийн буцаан олголтыг зургаадугаар сарын 25-ны өдрөөс эхлэн иргэдийн данс руу шилжүүлж эхэлнэ хэмээн ХНХ-ын сайд А.Ариунзаяа өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн.
Тэгвэл энэ шийдвэрийн дагуу энэ сарын 25 буюу бямба гаригт иргэдийн данс руу шилжүүлэхээр болжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
638143
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс