Оны эцэс хүртэл 11 мянган хүн залилангийн ХОХИРОГЧ болох магадлалтай
2022 оны 6 сарын 21
Залилангаар хохирох иргэдийн тоо оны эцсээр 11 мянга хол давах магадлалтай байгааг Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтсээс мэдээллээ.
Учир нь 7-12 сард залилангийн гэмт хэрэг огцом өсдөг. Харин одоо сэргийлж, бусаддаа сэрэмжлүүлж чадвал залилах төрлийн эрүүгийн гэмт хэрэг гарахгүй байх, тоо нь буурах бүрэн боломжтой хэмээж буй юм.
2022 он гарсаар эхний зургаан сарын байдлаар 7189 хүн залилангийн гэмт хэргийн хохирогч болжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
638121
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс