Туул голын салаанд боогдсон 18-19 настай долоон иргэнийг завиар зөөвөрлөн гаргав
2022 оны 6 сарын 21
Тодруулбал, Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо Туул голын салаанд долоон иргэн усанд боогдсон гэсэн дуудлага өчигдөр 11:30 цагт Онцгой байдлын газарт очжээ.
Дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах аврах 28 дугаар ангийн алба хаагчид очиход Туул голын салаанд 18-19 насны дөрвөн эрэгтэй, 19 настай гурван эмэгтэй боогдсон байсныг аврах завиар зөөвөрлөн аюулгүй бүсэд гаргасан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Амралт, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ:
- гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх,
- бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
- голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх,
- аян замд явахдаа сайн мэдэхгүй гол мөрний усанд орохгүй байх,
- тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
638118
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс