ЭЦА: “Орчны бохирдол-Миний шийдэл“ бичвэрийн уралдааны ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА

2022 оны 6 сарын 21

Arslan.mn

ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангаас ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба болон МУИС-ийн Экологийн боловсролын төвтэй хамтран иргэдийн дунд зарласан “Орчны бохирдол-Миний шийдэл” бичвэрийн уралдаанд амжилттай оролцож, шагналт байруудыг эзэлсэн оролцогчдод шагнал гардуулах үйл ажиллагаа өнөөдөр Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын байранд боллоо.

Хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалахад иргэн бүрийн оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх, шийдэл гаргахад уриалах, тэдний шинэ санаа, санаачилгыг дэмжих зорилгоор зохион байгуулсан тус уралдаанд нийт 76 бүтээл ирснээс нийт 8 бүтээлийг шалгаруулж, шагнал гардууллаа. Энэ жилийн уралдаанд Монгол орны өнцөг булан бүрээс иргэд идэвхтэй оролцсон бөгөөд бичвэрийн сэдвийн хамрах хүрээ агаар, ус, хөрсний бохирдол болон хог хаягдлаас үүдэлтэй орчны бохирдол, түүнийг шийдэх санал санаачилгыг түлхүү дэвшүүлснээрээ онцлог байлаа.

Уралдаанд байр эзэлсэн оролцогчид:

Нэгдүгээр байр:

Орчны бохирдол-Миний шийдэл” бичвэрээр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргээс оролцогч Д.Галсан,

Хоёрдугаар байр:

“Орчны бохирдол-Миний шийдэл” бичвэрээр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргээс оролцогч Ж.Бэгзсүрэн,

Гуравдугаар байр:

“Орчны бохирдол-Миний шийдэл” бичвэрээр Улаанбаатар хотын Хан-Уул дүүргээс оролцогч Б.Мөнхцэцэг,

Тусгай байр /5 оролцогч/:

  • “Орчны бохирдол-Миний шийдэл” бичвэрээр Хөвсгөл аймгаас оролцогч Б.Дэлгэрмөрөн,
  • “Орчны бохирдол-Миний шийдэл” бичвэрээр Баян-Өлгий аймгийн Өлгий хотоос оролцогч С.Жадыра,
  • “Орчны бохирдол-Миний шийдэл” бичвэрээр Говь-Алтай аймгийн Төгрөг сумаас оролцогч Б.Сувд-Эрдэнэ
  • “Орчны бохирдол-Миний шийдэл” бичвэрээр Дорноговь аймгийн Сайншанд сумаас оролцогч А.Үүрийнтуяа
  • “Орчны бохирдол-Миний шийдэл” бичвэрээр Улаанбаатар хотоос оролцогч Э.Тэргэл

Уралдаанд амжилттай оролцсон оролцогчдодоо баяр хүргэе.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638117
0 эможи

keyboard_arrow_up