Хан-Уул дүүргийн ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцны айлуудыг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гарчээ

2022 оны 6 сарын 21

Arslan.mn

Зургаадугаар сарын 18-ны хүчтэй салхи, аадар борооны улмаас Нийслэлийн Онцгой байдлын газарт нийт 85 дуудлага ирж, 22 дуудлагаар газар дээр нь, 63 дуудлагад зөвлөгөө өгч ажиллажээ. Үүнээс гэр усанд автсан 8, байшин усанд автсан 7, гэр нурсан 2, байшингийн дээвэр хууларсан 5 дуудлагаар алба хаагчид ажилласан байна. Мөн үерийн дараах хариу арга хэмжээг хэрэгжүүлж буй юм.

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 34, 35 дугаар байр нь 1961-1963 онд орон сууцны зориулалтаар ашиглалтад орсон. Модон рам, тоосгон ханатай барилга юм.

Одоогийн байдлаар энэ хоёр байранд 96 өрхийн 432 иргэн оршин сууж байна. Уг байруудын гадна, дотор тал ашиглалтын шаардлага хангахгүй болж, борооны ус гоождог, таазнууд нь нурж байгаа бөгөөд мөөгөнцөртсөн, сантехникийн шугамууд нь хуучирч байнга ус алддаг.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 2013 оны 02-07-77/757 дугаар дүгнэлт, 2018 оны 02-07-093/144 дугаар дүгнэлтээр “Нийтийн орон сууцны барилгын ашиглалтыг зогсоох тухай” акт тогтоосон. Шалгалтаар тус байрнуудын барилгын үндсэн хийц, түүний материалын чанар илт муудаж, бат бэх, тогтворт байдлаа алдсан, нурж болзошгүй, олон нийт болон орчин тойронд онц аюултай байдал үүссэн тул 2018 оны аравдугаар сарын 1-нээс ашиглалтыг бүрэн зогсоох шийдвэр гарсан боловч иргэд одоог хүртэл аюултай орчинд амьдарсаар байгаа юм.

Улмаар айлуудын тааз нурж эхэлсэн байна. Иймд зургаадугаар сарын 19-нд Хан-Уул дүүргийн Онцгой комисс шуурхай хуралдаж, 34, 35 дугаар байрны 3 давхрын өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх, хойшлуулашгүй сэргээн босгох үйл ажиллагааг зохион байгуулах, голомтын бүсийг хамгаалалтад авахаар болов.

Мөн зургаадугаар сарын 18-ны 20:00  цагт хүчтэй аадар бороо  орсны улмаас Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилтаас 22-ын товчоо орох төмөр замын нүхэн гарц үерийн усанд автсан дуудлагаар  ажилласан. “Туулын гүүр” ХХК-аас  ус сордог таван автомашин, нийт найман техник хэрэгсэлтэй нүхэн гарцын усыг соруулав.

Түүнчлэн гүүрэн доор живсэн хоёр автомашиныг Геодези,  усны барилга, байгууламжийн газрын ковшоор татан гаргасан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638107
0 эможи

keyboard_arrow_up