ЦЕГ, ЭМЯ хамтран зам тээврийн осол, гэмтлийн эсрэг “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ“ НЭГДСЭН АЯНЫГ эхлүүлж байна

2022 оны 6 сарын 20

Жил бүр зуны улиралд амралт, зугаалгын цагаар орон нутаг руу чиглэх хөдөлгөөн эрс нэмэгддэг. Үүнийгээ дагаад зам тээврийн хөдөлгөөнд оролцож буй иргэд аюулгүй байдлаа хангаагүйн улмаас осол аваарт өртөх тохиолдол их байна. Тиймээс Цагдаагийн Ерөнхий газраас сүүлийн жилүүдэд энэ талын осол, гэмтлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор нөлөөллийн аяныг зохион байгуулдаг билээ. 

Arslan.mn

2022 оны хувьд ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албанаас Эрүүл мэндийн яам, нийслэлийн 9 дүүргийн ИТХ, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, НЦУГ болон тээврийн прокурорын байгууллагуудтай хамтран “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” нэгдсэн аяныг улсын хэмжээнд эхлүүллээ.

Нэгдсэн аяны нээлтийн арга хэмжээ өнөөдөр буюу 06 дугаар сарын 20-ны өдөр Хүй 7 худагт боллоо. 

Дэлхий дахинд өнөөдөр авто осол, түүнээс үүдсэн гэмтлийн улмаас жилд 6 сая орчим хүн амь насаа алдаж, 600 сая хүн хөгжлийн бэрхшээлтэй болж, 700 тэрбум ам.долларын хохирол учирч байгаа талаар Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) мэдээлсэн байна.

Манай улсад 2021 оны 12 сарын 31 байдлаар зам тээврийн осолд өртсөний улмаас 15,957 иргэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан бол 468 иргэн амь насаа алдсан нь. 2022 гарсаар зам тээврийн осол 7,408 бүртгэгдэж үүнээс 175 нас баралт бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад өсжээ.

100 мянган хүн ам дахь зам тээврийн шалтгаант нас баралтын тоогоор ДЭМБ гаргасан тооцооллоор Их Британи, БНСУ, Итали зэрэг улсуудад 3-8 байгаа бол манай улсад 20-22 байгаа нь хөгжингүй орнуудаас гурав дахин их байгаа үзүүлэлт юм. Энэхүү осол ба нас баралтын дийлэнх нь зуны улиралд орон нутгийн замд хурд хэтрүүлснээс үүсэж байна.

Arslan.mn

“Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” нэгдсэн аяны нээлтийн үйл ажиллагаанд ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонго, ЦЕГ-ын дарга, Хошууч генерал Ж.Болд, ЭМЯ-ны ТНБД Ц.Эрдэнэбилэг, ЭМЯ-ны газрын дарга Д.Баярболд, НЦУГ-ын дарга Р.Отгонжаргал, ТЦА-ны дарга О.Ганбат,  Тээврийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Арвинбуудай, БГД-ийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа, ХУД-ийн Засаг даргын орлогч Б.Цэрэн, ГССҮТ болон бусад холбогдох албаныхан оролцлоо. 

Энэ удаагийн аян нь зам тээврийн осол, хэргийн улмаас иргэдийн амь нас, эд хөрөнгийг хохирохоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд оролцогчдын буруу дадал, хандлагыг өөрчлөх, зөв үйлдэлд уриалах, иргэдийн эрх зүйн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэхэд чиглэж байна. 

Arslan.mn

Аяны нээлтийн арга хэмжээний үеэр ЭМЯ-ны Төрийн Нарийн бичгийн дарга н.Эрдэнэбилэг хэлэхдээ "Монгол Улсын хувьд осол гэмтлийн улмаас болж нас барах шалтгаан нь нийт нас баралтын гуравдугаар байранд ордог. Он гарсаар 195 иргэн зөвхөн зам тээврийн ослын улмаас болж амь насаа алдсан байна. Зуны улиралд орон нутгийн замд дүрмээ биелүүлэхгүй хөдөлгөөнд оролцсоноос болж зам тээврийн осол их гарч байна. Өнгөрсөн долоо хоногт гэхэд л Дорнод аймагт зам тээврийн том осол гарч, газар дээрээ гурван хүн амь насаа алдаж, зургаан хүн маш хүнд гэмтсэн. ЭМЯ, ОБЕГ хамтран гэмтсэн иргэдийг нисдэг тэргээр зөөвөрлөн эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн.

Зам тээврийн ослын үед үзүүлэх яаралтай тусламжийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд өрх, сум, тосгодын эрүүл мэндийн төв, авто зам дагуух цагдаагийн пост зэрэг газруудад анхны болох яаралтай тусламж үзүүлэх жишиг цэгүүдийг ДЭМБ, Монголын улаан загалмайн нийгэмлэг, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг зэрэг байгууллагуудын дэмжлэг тусламжтайгаар байгуулж, үйл ажиллагааг тогтворжуулан ажиллаж байна. Зам тээврийн ослыг бууруулахад салбар хоорондын хамтын ажиллагаа сайн байхаас гадна иргэдийн үүрэг хариуцлага, сонор, сэрэмж хамгийн чухал. Эрүүл иргэн үндэсний баялаг, эрүүл мэнд эрсэдвэл бүх зүйл эрсдэлд ордог. Тиймээс та бүхэн болзошгүй эрсдэлээс урьдчилэн сэргийлж, хурдаа тохируулан зам хөдөлгөөнд соёлтой оролцоорой гэж уриалж байна. Эрүүл мэндийн салбарынхан бүгд энэхүү аянд нэгдэж байна" гэлээ.

Arslan.mn

ТЦА-ны дарга, Цагдаагийн хурандаа О.Ганбат "Орон нутгийн замд нийт ослын 70-80 хувь нь гарч байгаа бөгөөд ослын хамгийн том шалтгаан нь хурд хэтрүүлэх зөрчил байна. Сүүлийн 10 жилийн байдлаар 5000 орчим хүн зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан бол 45 мянга орчим иргэд хөгжлийн бэрхшээлтэй болсон байна. Он гарсаар эхний таван сарын байдлаар 195 хүн зам тээврийн ослын улмаас болж амь насаа алдсан бөгөөд дийлэнх ослыг суудлын авто машин эзэлж байна. Зуны гурван сарын хугацаанд иргэд гэр бүл, анд нөхөдтэйгөө зугаалах нь их. Энэ үедээ иргэд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгах, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, хурдаа тохируулах, гүйцэт түрүүлэх үйлдлийг зөв хийх хэрэгтэйг сануулж байна.

Энэ онд 500 орчим хүн зам тээврийн ослын улмаас болж гэмтэх, амь нас хохирч болох тооцоолол гарсан. Тиймээс энэ эрсдэлийг бууруулахын тулд бид ажиллаж байна" гэв. 

Arslan.mnArslan.mn

 Аялал жуулчлалын улирал эхэлж байгаатай холбогдуулан орон нутаг руу чиглэсэн хөдөлгөөн эрс нэмэгдэж байна. Орон нутгийн замд гарч байгаа зам тээврийн ослын гол шалтгаан нь

  • Хурд хэтрүүлэх
  • Гүйцэж түрүүлэх үйлдэл хориглосон нөхцөлд хийх
  • Бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хол замд гарах
  • Жолоочийн нойр дутуу ядарсан үед жолоо барих
  • Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх
  • Жолооч биш хүнд жолоо шилжүүлэх нь зам тээврийн ослын гол шалтгаан нөхцөл болж байна.

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
638104
8 эможи

Хээ хээ
2022-06-21 20:40
Гадаадад яах гэж хурдны замууд нэмж бариад байнаа аажуухан яваад хүрэх гэж тэршүү дээ гэх юм байнал даа
Зочин
2022-06-21 14:09
юм үзээгүй, савсага онгироо, бүдүүлэг соёлгүй, хариуцлагагүй, тэнэг зантай монголчууд бид ядаж дүрмээрээ яваад сурвал осол аваараас өөрийн болоод бусдын амь нас эрүүл мэндийг хамгаалчихаж болно л доо
Зочин
2022-06-21 13:24
ажуу яваад ажил аа амжуулан гэж байхгүй шүү. төсвийн мөнгөөр тоглох юм даа бас баахбн хүний ажил алдуулах сайхан хувцастай тарган залуус харагдаж байна.
Зочин
2022-06-21 13:24
ажуу яваад ажил аа амжуулан гэж байхгүй шүү. төсвийн мөнгөөр тоглох юм даа бас баахбн хүний ажил алдуулах сайхан хувцастай тарган залуус харагдаж байна.
Зочин
2022-06-20 22:54
Танай сайтын хамт олонд амжилт ❤️
keyboard_arrow_up