УНТЭ: Эрт илрүүлэг үзлэгт 542 хүн хамрагдаад байна

2022 оны 6 сарын 20

Arslan.mn

Монгол Улсын бүх иргэнийг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах ажил тавдугаар сарын 1-нээс орон даяар эхэлсэн. Энэ хүрээнд Улсын нэгдүгээр төв эмнэлэг /УНТЭ/ урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд зориулан тусгай нэгж гарган ажиллаж байна.  

УНТЭ-ийн зүгээс өдөрт 60-70 хүнд үзлэг хийх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд 2022.05.01-06.17-ны хороонд нийт 542 хүнийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношилгоонд хамруулжээ.

Тухайлбал,

Нийт үзлэгт хамрагдсан: 542 хүн

Сүхбаатар дүүрэг: 330 хүн (18-30 нас:55, 31-45 нас:41, 46-60 нас:80, 61-ээс дээш:154)
Чингэлтэй дүүрэг : 212 хүн (18-30 нас:79, 31-45 нас:29, 46-60 нас:52, 61-ээс дээш:52)

Үзлэгт бүрэн хамрагдсан: 270 хүн

Сүхбаатар дүүрэг: 139 хүн (18-30 нас:22, 31-45 нас:10, 46-60 нас:33, 61-ээс дээш:74)
Чингэлтэй дүүрэг: 121 хүн (18-30 нас:57, 31-45 нас:13, 46-60 нас:33, 61-ээс дээш:18)

Дээрх хугацаанд эрт илрүүлэг үзлэгт хамрагдсан иргэдээс одоогийн байдлаар өвчлөлийн хувьд ходоодны шархлаа-10, Ходоод-улаан хоолойн сөргөө-10, Хордлогогүй олон бэрсүүт бахуу-16, Гастрит ба дуоденит-14, Дельта вирүс хавсраагүй архаг В вирүст хепатит-8 өчвлөл зонхилон тохиолдож байгаа аж.

/Үзлэгт бүрэн хамрагдсан иргэдийн зонхилон тохиолдож буй өвчлөл 2022.05.01 өдрөөс 2022.05.31 өдрийг хүртэлх хугацаанд/

Насны ангиллаар:

18-30 нас:

  •  (Өвчний зовиургүй, оношгүй хүмүүсийн ерөнхий үзлэг, шинжилгээ) – 38
  •  (Төмөр дутлын цус багадал) – 3
  •  (Хордлогогүй олон бэрсүүт бахуу) – 1
  •  (Анхдагч даралт ихсэх өвчин) – 5
  •  (Липопротеины солилцооны ба цус өөхжих бусад хямрал) – 3
  •  (Сувганцрын завсрын эдийн архаг нефрит) – 3
  •  Хавсарсан оноштой – 8

31-45 нас:

Хавсарсан оноштой: 

  • (Гастрит ба дуоденит) – 10
  •  (Хордлогогүй олон бэрсүүт бахуу) – 3

46-60 нас:

Хавсарсан оноштой:

  • (Гастрит ба дуоденит) – 12
  • (Дельта вирүс хавсраагүй архаг В вирүст хепатит) – 8
  • (Элэгний фиброз ба цирроз) – 9
  •  (Архаг С вирүст хепатит) – 8
  • (Ходоодны шархлаа) – 12
  • (Хордлогогүй олон бэрсүүт бахуу) – 18

61-ээс дээш нас:

Хавсарсан оноштой:

  • (Гастрит ба дуоденит) – 14
  • (Хордлогогүй олон бэрсүүт бахуу) – 16
  • (Анхдагч даралт ихсэх өвчин) – 10
  • (Ходоод-улаан хоолойн сөргөө) – 10
  • (Ходоодны шархлаа) – 10
  • (Инсулинээс үл хамаарах чихрийн шижин, комын) – 3
Ташрамд дурдахад, УНТЭ  Сүхбаатар дүүргийн 1-6 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 17, 19 дүгээр хорооны 18-аас дээш насны иргэдийг эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байгаа юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638102
0 эможи

BAT
2022-08-08 13:51
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
BAT
2022-08-08 13:51
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Иргэн
2022-06-22 17:15
Ходоодны дураны очёр дээр асуудал үүссэж бна Өнөөдөр 22./VI УНТЭ д ирсэн хүмүүсийг бусад шинжилгээ өгвөл ходоодны дурангаас сайн дураар татгалзах өргөдөо бичүүлж авч үйлчилж бна. Ходоодны дуранд харуулбал 7 сарын 4 нд ир гээд 20 иад хүн буцаасан . Ходоодны дурангийнхаа цагийг өгөөд бусад шинжилгээг авч болдоггүй юм байх даа. Зохион байгуулалтаа өөрчлөхгүй бол өчигдөр өнөөдөр маргааш гээд ходоодны дурантай буцсан хүмүүс 7 сар гараад дахиад бөөнөарөө ирнэ .Тэр үед яах болж байна. Өдөрт 10 хүний ходоодны дуранд харна гэнэ. Ингэж явбал хэзээ энэ үзлэг маань дуусах болж бна. Гол асуудал иргэддээ ч эмнэлэгт ходоодны дуран болж бна. Өнөө өглөө гэхэд энэ асуудалаас болж бөөн маргаан болсон. Дурангийнхаа асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй байна
Зочин
2022-06-21 08:17
Эмнэлгүүдийн шаадлагатай шинжилгээ үйлчилгээг өглөө 7 цагт эхлүүлэх хэрэгтэй. Зарим хувийн эмнэлгүүд 7 цагт ходоод бүдүүн гэдэсний дуран, эмчилгээг өглөө эрт эхлүүлээд болоод байхад улсын эмнэлгүүд заавал 8.30 гээд байх юм. Шаардлагатай оношилгоог эрт хийх зохион байгуулалт хиймээр байна.эрт ирсэн баг нь 3 цаг ажилладд буух.дараачийн ээлж нь ажиллах зэргээр шинэчлэл хийж ажилламаар баына.нэг байдгаараа бөөн очер стресс арай л юм аа
Зочин
2022-06-21 08:11
1р эмнэлэг ачаалаа дийлэхгүй байна. Үйл ажиллагааг нь өргөжүүлж шаардлагатай хүмүүсийг нарийвчилсан шинжилгээ оношилгооны төхөөрөмжөөр хангамаар байа.компьютер томограф нь гэхэд ганцхан.хүн үзүүлэхийн тулд 2 сарын өмнө очер авч байна. Бүх л шинжилгээ , эмчийн үзлэгт хамрагдахын тулд 14 хоногоос сарын өмнө очер авч байна. Үйл ажиллагаа, тоног төхөөрөмж,эмч нарын шинэчлэл хиймээр байна аа
УНТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up