С.Амарсайхан: Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 18 жилийн ойн мэндийг дэвшүүлье
Шадар сайд С.Амарсайхан Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 18 жилийн ойн баярын мэндчилгээ дэвүүллээ.
Тэрбээр "Онцгой байдлын албаны генерал, офицер, ахлагч нартаа болон үе үеийн ажилтан ахмадууддаа орчин цагийн Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 18 жилийн ойн мэндийг хүндэтгэн дэвшүүлье.
Эх орон, ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнчээр хүчин зүтгэж, гал усны гашуун зовлон-гамшгийн аюулыг цаг ямагт сөрөн тэмцэж ХАЙРЛААГҮЙ АМЬ-ХАЛУУН СЭТГЭЛ та бүхнийх байдаг.
“Аварна, Хамгаална, Тусална” хэмээх уриатай Онцгой байдлын албаны эрэлхэг аврагч дайчид маань цаашдаа ч Монгол цэргийн нэр төрийг өндөрт өргөж, Монгол Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний язгуур ашиг сонирхлыг хамгаалахын зэрэгцээ улс орон, ард олныхоо аюулгүй байдлыг сахин хамгаалж, нийгэм, байгаль орчин, эдийн засгийн аливаа эрсдэл, хохирлоос урьдчилан сэргийлж хүндтэй хувь нэмэр оруулна гэдэгт миний бие илтгэл төгс байна." хэмээв.