СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 16 өрхийн 1800 мал үерт урсан хорогджээ
2022 оны 6 сарын 20
Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хан-Өндөр багийн “Дунд цүүр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 170 км, сумын төвөөс баруун хойд зүгт 16 км/-т 6 сарын 17-ны өдрийн 17:00-18:00 цагийн үед дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас үер бууж айлууд үерт автсан тухай мэдээллийг мөн өдрийн 21:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Засаг даргаар ахлуулсан иргэд 2 айлын гэр урсаж эвдрэн, 16 өрхийн 1800 мал үерт урсаж хорогдсон тул сэг зэмийг гаргаж ажилласан.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
638085
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс