Энэ долоо хоногт УИХ-ын чуулган, байнгын хороо, намын бүлгүүд ХУРАЛДАХГҮЙ

2022 оны 6 сарын 20

Энэ долоо хоногт /06.20–06.24/-ний хооронд байнгын хороо, намын бүлэг, УИХ-ын чуулган хуралдахгүй. Тэрбээр гишүүд энэ долоо хоног тойрогтоо ажиллахаар болсон. Төрийн ордонд зөвхөн ажлын хэсгүүд хуралдах юм.

Өнгөрөгч Баасан гаригт /2022.06.17/ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж баталсан.

Уг тогтоолын төсөлд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг улсын хэмжээнд 2022 оны зургадугаар сарын 18-ны өдрөөс 26-ны өдрийг дуустал хугацаанд зохион байгуулахаармөн ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангаж, саналыг судлах сэдвийн хүрээ, Ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг тусгасан байна

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638076
0 эможи

keyboard_arrow_up