Нүхэн гарцанд автомашинтай суусан хоёр иргэнийг эсэн мэнд гаргажээ
2022 оны 6 сарын 20
Сонгинохайрхан дүүргийн 33-р хороонд байрлах 22-ын товчооноос Тахилт руу гардаг шинэ нүхэн гарцанд А (32 настай эрэгтэй), Г (37настай эмэгтэй) нар 55-9...УБР гэсэн серийн дугаартай Ланд крузер автомашинтай усанд суужээ.
Аврах ангийн алба хаагчид очиход хоёр иргэн машиныхаа дээвэр дээр зогсож байсан бөгөөд аврах завь хантааз ашиглан аюулгүй хэсэгт гаргаж ажиллажээ.
Үер усны аюулаас хэрхэн сэргийлэх вэ?
- Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах
- Тэнгэрийн байдал, үүл, салхины чиг, мал амьтны хөдөлгөөн, араншинг шинжих гэх мэт үер усны аюулаас урьдчилан сэргийлэх уламжлалт аргаас суралцах
- Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын гольдрол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх
- Үерийн аюултай бүс нутгаас нүүх
- Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих
- Үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх
- Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх
- Чухал бичиг баримт, үнэт зүйлсээ үерийн усанд урсах, норохоос хамгаалсан найдвартай газар хадгалах, түүнийг гэр бүлийн гишүүд мэддэг байх
- Цэвэр ус болон хүнсний нөөц, дулаан хувцсыг усанд автахааргүй орчинд хадгалах
- Гэнэтийн ослын болон эд хөрөнгийн даатгалд хамрагдах
- Өндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барихгүй байх
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
638070
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс