Усанд осолдсон иргэнд 10 минутын турш хиймэл амьсгал хийж амьдруулжээ

2022 оны 6 сарын 18

Arslan.mn

НОБГ-ын Аврах ангийн дэслэгч Х.Наранбаатар захирагчтай завьт эргүүлийн бүрэлдэхүүн Баянзүрх дүүргийн 11-р хороо Хар үзүүрт үүрэг гүйцэтгэж байхдаа голын усанд 50 орчим насны эрэгтэй урсаж байсныг уснаас гаргаж, 10 минутын турш хиймэл амьсгал хийж амьдруулан, Яаралтай түргэн тусламжийн төв 103-ын эмчид хүлээлгэн өгсөн байна.

Амралтын өдрүүдэд Туул,Тэрэлж, Хэрлэн гол дагуу иргэдийн зорчих хөдөлгөөн ихсэж, голын усны ослын эрсдэл нэмэгддэг тул иргэдийг голын усны ослоос урьдчилан сэргийлж, бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг онцгойлон анхааруулж байна.

Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл үүрэг гүйцэтгэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638058
1 эможи

keyboard_arrow_up