ШУУРХАЙ: Өнгөрсөн шөнө бензин, дизель түлшний үнийг нэмж, 3730-3910 төгрөгөөр худалдаалж эхэлжээ

2022 оны 6 сарын 18

Arslan.mn

АИ-95 бензин 300 төгрөгөөр нэмэгдэж, 3,910 төгрөг болсон байна. Харин 3,440 төгрөг байсан дизель түлш 3,740 төгрөг болж өсжээ. Шалтгаан нь манай улс үйлдвэрлэгч биш, импортлогч орон учир дэлхийн зах зээлийн жишгээр ийнхүү нэмэгдэж байгааг импортлогч компаниудын зүгээс мэдээлж байна. АИ-92 авто бензиний үнэ өсөөгүй байна.

Монгол Улсад сард дунджаар 4,000 тонн АИ-95 авто бензин хэрэглэдэг. Энэ нь өргөн хэрэглээний АИ-92 авто бензинтэй харьцуулахад 10 дахин бага бөгөөд АИ-95 төрөл нь манай улсын шатахууны нийт хэрэглээний зургаа хүрэхгүй хувийг эзэлдэг байна.

Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ тасралтгүй нэмэгдэж байгаатай холбоотойгоор бусад улс орнуудад авто бензиний ханш чангарсаар байна. Тухайлбал, дэлхий даяар шатахууны үнэ дунджаар нэг литр нь 4,460 төгрөгөөр худалдаалагдаж байгаа юм. Зургаадугаар сарын 06-ны өдрийн байдлаар АНУ-д нэг литр авто бензин 4,220 төгрөгт хүрч рекорд тогтоосон бол Европын орнуудад 6,240-8,740 төгрөг, Хонконгд хамгийн өндөр буюу 9,240 төгрөгийн ханштай байна.

Өнөөдрийн байдлаар өргөн хэрэглээний АИ-92 авто бензиний үнэ өсөөгүй нь Засгийн газраас Гаалийн онцгой албан татварыг тэглэсэнтэй холбоотой хэмээн мэдээллээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638055
0 эможи

Зочин
2022-06-19 13:15
Өөр улсад бол бараг дайн болох байлгүй.
keyboard_arrow_up