Буддын шашны “Наро институт“ хийд эцэг, эхтэй нь гэрээ хийлгүйгээр долоон хүүхдийг шавилан суулгаж байжээ

2022 оны 6 сарын 18

Arslan.mn

ОБЕГ, МХЕГ болон УЕПГ-аас хүүхдийн асуудалтай холбоотойгоор нийслэлд үйл ажиллагаа явуулдаг шашны байгууллагуудад хяналт шалгалтын ажил хийжээ. Тэгвэл нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг нийт 253 газар бүртгэлтэй байгаагаас будда 83, бөө мөргөл 11, христын 155, бахай 1, ислам 1, бусад 2 байдаг аж.

Үүн дундаас Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт шашны үйл ажиллагаа явуулах нийт 49 шашны байгууллагад хяналт, шалгалт хийж, 9 байгууллагын үйл ажиллагааг түр зогсоожээ. Үйл ажиллагаа явуулж буй шашны байгууллагуудаас буддын 10, христийн 28, католик 1, шашны 1 сургууль  байгаа юм байна.

  Тэгвэл хяналт шалгалтын явцад Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Буддын шашны “Наро институт” хийдэд орон нутгаас ирсэн 11-15 насны нийт долоон хүүхэд шавилан сууж, хийдийн дотуур байранд байрлаж байжээ. 

Харин тус дотуур байр нь холбогдох журмын дагуу зөвшөөрөл аваагүй үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд  суралцаж байсан долоон хүүхэд хийдээс гадуур сургуульд суралцдаггүй байж. Мөн эцэг эх, асран хамгаалагчийнх нь зөвшөөрлөөр гэрээ байгуулсан гэх боловч холбогдох гэрээгүй байсан аж.

Харин хийдээс хүүхдүүдэд Төвд хэл, Монгол хэл, Математик, Монгол бичгийн хичээлүүдийг заадаг гэх боловч бүрэн дунд боловсрол олгох  стандарт шаардлагыг хангахгүй сургалтын үйл ажиллагаа явуулж байжээ.

 

 

ЭХ СУРВАЛЖ: УЕПГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
638050
2 эможи

Зочин
2022-06-19 06:23
ШАРын ШАШИН ч их өргөжиж байгаач улс орон, иргэдэд нэмэр байна уу? Хаа сайгүй сүм, дуган.
keyboard_arrow_up