Хууль сахиулах байгууллагын мөрдөн шалгах үйл ажиллагаанд “мендезийн зарчим”-ыг нэвтрүүлэх уулзалт зохион байгуулав
Хүний эрхийн Үндэсний Комиссоос хууль сахиулах байгууллагын удирдлагуудтай Хууль сахиулах байгууллагын мөрдөн шалгах үйл ажиллагаанд “Мендезийн зарчим”-ыг нэвтрүүлэх зорилгоор энэ оны 06 дугаар сарын 16-ны өдөр Цагдаагийн ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах албадын удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир, Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Батсуурь, Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Т.Сүхболд, Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн болон холбогдох алба хаагчид оролцсон юм.
Энэхүү зарчим нь Эрүү шүүлтээс ангид, хүнлэг бус хэрцгий байдлаас хараат байж түүнээс урьдчилан сэргийлэх, хууль сахиулах, мөрдөн шалгах байгууллагад хэрэгжүүлэх замаар хүний эрхийг хамгаалах тогтолцоог боловсронгуй болгох тухай зарчим бөгөөд Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүний эрхийн зөвлөлийн тусгай илтгэгч Америкийн нэгдсэн улсын Вашингтоны их сургуулийн хуулийн коллежийн профессор Джун Мендез, Эрүү, шүүлтээс урьдчилан сэргийлэх нийгэмлэг, Норвеги Улсын Хүний эрхийн төвтэй хамтран боловсруулжээ.