Х.Нямбаатар: Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэг оройн шампансктай шинэ жилийн мэндчилгээ нэг их наяд төгрөг хүрдэггүй л байх ёстой

2022 оны 6 сарын 17

Arslan.mn

Сэтгүүлч М.Батбилэгийн хөтлөн явуулдаг Ардын эрх нэвтрүүлгийн ээлжит дугаарын зочноор УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд  Х.Нямбаатар оролцжээ. Ярилцлагыг бүрэн эрхээр нь хүргэж байна.

-Урилга хүлээж авсанд баярлалаа. Ажил ихтэй байна ууАжиглаад байхад Засгийн газар, УИХ-аар хэлэлцэж байгаа хуулийн төслүүдийн олонхи нь танай яамаар дамжиж байна уу?

- Ажил ихтэй байна. Тийм шүү. Хууль зүй, дотоод хэргийн яам хоёр үндсэн чиг үүрэгтэй. НэгдүгээртМонгол Улсын Засгийн газрын хууль зүйн бодлогыг тодорхойлно. Хоёрдугаарт Монгол Улсын хилийн аюулгүй байдлаас эхлээд хилийн доторх нийгмийн дэг журмыг сахиулах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг зөрчил үүссэн тохиолдолд таслан зогсоож, мөрдөн шалгах ажиллагаа явуулах зэрэг дотоодын аюулгүй байдлын чиг үүргийг хариуцдаг. Өргөн барих хуулийн төслүүдийг  хоёр ангилж авч үздэг. Эхний ээлжинд өмнөх засгийн газруудаас уламжилж ирсэн нийтийн эрх зүйн хууль тогтоомжийг боловсронгуй болгохгүйцээн боловсруулж чиглэл барьж байна. Намрын чуулганаар хувийн эрх зүйн салбар буюу бизнесийн эрх зүйн орчныг таатай болгох, бизнес эрхлэгчдийн тоглоомын дүрмийг нь ойлгомжтой болгох,  эдийн засгаа дэмжсэн эрх зүйн шинэчлэлийг хийхээр  ажиллаж байна. Хуулийн төслийг боловсруулж байна. 

-Таныг шүүхийн шинэчлэлийн бодлого дээр нэлээд төвлөрч ажиллаж байна гэж харсан. Олон нийтийн дунд сайнтай муутай янз бүр л яригдаж байна. Салбарын яам удирдаж байгаагийн  хувьд шүүхийн шинэчлэл хир зэрэг  хийгдсэн гэж үздэг вэ? Бодит үр дүн юу байна?

-2016 онд УИХ-ын гишүүн болсныхоо дараа шүүх байгууллага болохгүй байна, систем нь  өөрөө авлигад идэгдлээ, шүүгч нар үндэслэлгүйгээр хөрөнгөжлөө гэдэг агуулгаар шүгэл үлээж, улстөрийн олон акцуудхийсэн. Жагсаал цуглаан зохион байгуулж, хөдөлгөөнүүдийг нь нөхдийн байгуулж ажилласан.  Үр дүнд нь 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, шүүх эрх мэдлийн бүлэгт гурван зүйл заалт өөрчлөлт орсон. Энэ дагуу тухайн үеийн Засгийн газар шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжөргөн барьсан. Тухайн үед сул гишүүн байхдаа ажлын хэсгийг ахалж, хэлэлцүүлгийг урагшлуулсан байдаг. Дараа нь Засгийн газрын гишүүн байх үед  хэлэлцүүлэг зогсонги байдалд орж, тухайн үеийн төрийн тэргүүнтэй энэ асуудлаас санал зөрөлдөж, байр сууриа  чуулганы хуралдаан дээр хэлж байв.  Шүүхийн тухай хууль 2019 оноос хойш энэ мэт саад бэрхшээлтэй тулгарч явсаар  сая гуравдугаар сарын нэгнээс эхэлж Монгол улсын шүүхийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Шүүхийн тухай хуулиар шүүгчийн ажиллах хүрээ хязгаарыг тогтоож, 40 гаруй хориглосон заалтыг оруулсан нь том шинэчлэл болсон. Энэ хязгаарыг давж болохгүй. Хэрвээ зөрчвөлхөндлөнгийн Үндсэн хуулийн байгууллага болох шүүгчийн сахилгын хороо хариуцлага тооцно. Сахилгын шийтгэл оногдуулж болно. Цалинг нь хасахаас эхлээд шууд ажлаас нь чөлөөлж болно. Өөрөөр хэлбэл томилгооных нь эрх мэдлийг анх удаагаа шүүхийн ерөнхий зөвлөлд авчирч өгсөн. Хуучин тогтолцоогоор  Монгол Улсын Ерөнхийлөгчид шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг  танилцуулснаар Ерөнхийлөгч  томилдог байсан бол энэ удаагийн шүүхийн тухай хуулиар үндсэн хуулийн байгууллага болох шүүхийн ерөнхий зөвлөлийг бие даасан байдлаар байгуулдаг. Шүүхийн ерөнхий зөвлөл нь өөрөө хуульчдаас шүүгчдээ шилж сонгоод Ерөнхийлөгчид  зөвхөн батламжлуулахаар өргөн барьдаг болсон. Ерөнхийлөгч хуульд заасан нас, боловсролын байдал хангагдаагүй зэрэг ганцхан тохиолдолд тухайн хүнийг батламжлахаас татгалзах эрхтэй. Мөн шүүгчийн өөрийнх нь ажил мэргэжилдээ мөрдөх зарчмыг тусгаж өгсөн.  Зөрчсөн тохиолдолд огцруулах эрхийг нь тусад нь нэг институцэд хариуцуулсан. Хууль хэрэгжээд хэдхэн сар болж байгаа учраас үр дүнгийн талаар дүгнэлт хэлэхэд эрт байна. Харин 2023 оны нэгдүгээр сарын 20-ны орчим Олон улсын Транспаренси Интернэшнл байгууллага “Авлигын төсөөллийн индекс”-ийг зарлахаар манай улс үнэлэмжээ  олон улс талаасаа харах боломжтой болно.  Хоёрдугаарт одоо  шүүх байгуулах хуулиа маш яаралтай оруулах ёстой. Гуравдугаарт материаллаг баазыг эхлүүлэх ёстой. 

-Таньд хаяглагддаг нэг галтай” хууль бий. Зөрчлийн хуулийг дахин өөрчлөх цаг үеийн ямар шаардлага үүсэв?

-Би нэг нэр томьёо хэлье. Nihilism буюу үгүйсгэх үзэл  гэж байдаг.  Хууль тогтоогчид, удирдах албан тушаалд байгаа хүмүүс олон нийтэд эрх зүйг үгүйсгэх үзлийг хэтэрхий их сурталчилхаар, нийтээрээ эрх зүйг үгүйсгэх үзэл давамгайлдаг. Эрх зүйг үгүйсгэх үзлийн хамгийн том хор уршиг нь иргэдийн эрх зүйн ухамсрыг хэдэн арван жилээр нь хойш татдаг. Бид гадаад явахаараа хууль ямар сайхан хэрэгждэг юм бэ? гэж ярьдаг. Буцаад буянт ухаад  бууж ирэнгүүтээ шууд гудамжинд шүлсээ хаяж эхэлдэг.  Хүүхэд байхад эрх зүйн ухамсар соёл харьцангуй өндөр түвшинд байсан. Зүлгэн дээр гишгэвэл 25 төгрөгийн торгуультай  гэж хүүхдүүд ярьдаг байлаа. Гудамжинд нус, цэрээ хаяж болохгүй гэж багш нар бидэнд сургадаг байв. Гэтэл өнөө үед муусайн төрийнхөн зөрчлийн хуулиар бид нарыг шулж мөлжиж улсын төсвийг бүрдүүлж байна гэсэн суртал ухуулгыг танай манай нам гэхгүй төрийн өндөр албан тушаалтнууд, УИХ-ын гишүүд олон нийтэд сурталчилдаг. Эрүүгийн хууль, зөрчлийн хууль гэдэг бол Монгол Улсын үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөө хэрэгжих цайз, хана хэрэм нь Энэ хоёр хууль байхгүй бол бид ширэнгийн дүрмээр амьдарна. Хойд талын айл балконоороо хогоо асгаж болно. Гудамжинд хэн хүчтэй нь хүчгүйгээ барьж аваад цохиж болно. Гэрлэн дохио байх шаардлагагүй. Дөрвөн замын уулзвар дээр хэн зоригтой нь дайрч мөргөж орж ирнэ. Тиймээс дахиад л хэлье. Монгол УлсынҮндсэн хуулийн хоёрдугаар бүлэг16 дугаар зүйлд заасан иргэний жам ёсны болон зүй ёсны бүх эрхийн баталгаа нь Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль. Нийгмийн хор аюулаар ихийг нь Эрүүгийн хууль нийгмийн хор аюулаар харьцангуй багатайг нь Зөрчлийн хууль гэнэ. 2017 оны долоодугаар сарын нэгний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилсэн Зөрчлийн тухай хууль бол дотоодын эрх зүйн хэм хэмжээний актуудыг төрөлжүүлэн нэгтгэсэн хамгийн том анхны хууль гэж хэлж болно. Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа 240 хуулийн хариуцлага шийтгэлтэй холбоотой хэсгүүдийг нэгтгэж, нэг хууль болгож,батлан гаргасан анхны хууль. Зөрчлийн хувьд зөвхөн шийтгэх, торгох, баривчлах зохицуулалтыг зохицуулдаг учраас Зөрчлийн хууль олны түмний дургүйг хүргэдэг.  Өөрөөр хэлбэл, ариун цэврийн тухай хуулиар тухайн аж ахуйн нэгж, байгууллагын хүлээх үүргийг тодорхойлж, үүргээ биелүүлээгүй бол зөрчлийн тухай хуулиар ийм хариуцлага хүлээлгэнэ гэж Зөрчлийн хуульд зааж өгдөг. УИХ-аар батлагдаж байгаа хууль болгоныг дагаж нэмэлт өөрчлөлт ордог. Тухайлбал Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг эх үр хүүхдээ тэжээн тэтгэх, үүргээсээ ноцтой зайлсхийсэн, хөдөлмөрийн анхны дадал зуршил олгох үүргээсээ зайлсхийсэн, монгол хэлний хэл заах, үүргээсээ ноцтой зайлсхийсэн тохиолдолд гэр бүлийн хуулиар хариуцлага хүлээлгэхгүй. Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээнэ. Ингээд муу нэртэй, луу данстай зөрчлийн хууль, хууль батлагдах тоолонд шинэчлэгдэх шаардлагатай болдог.  Энэ удаагийн Зөрчлийн тухай хуулиар хариуцлагын нэгдсэн тогтолцоог томьёолсон. Олон түмэнд ойлгомжтой байгаа эсэхийг мэдэхгүй байна.  Энэ гурвалжин пирамидыг Монгол Улсын хариуцлагын тогтолцоо гэж бодъё. Хамгийн том хэсэг буюу суурь нь Монгол Улсын хяналт шалгалтын тогтолцоо байх ёстой. Төр хяналт, шалгалтын тогтолцоогоо хэрэгжүүлж, иргэн аж ахуйн нэгжийг хууль тогтоомжийг хэрэгжүүлж байгаа эсэхийг  явцын болон төлөвлөгөөт хяналт шалгалтаараа тогтооно. Зөрчил дутагдал илэрсэн тохиолдолд зөвлөн туслах үүрэгтэй. Зөвлөн туслах чиг үүргийг хэрэгжүүлээгүй тохиолдолд торгож шийдэх ёстой.  Энэ зөрчлийн харилцааг давуулж, дахин дахин зөрчил гаргаад, илүү хор уршигтай зөрчил гаргавал Монгол Улсын эрүүгийн хариуцлагын тогтолцоо орж ирэх ёстой. Бид өнгөрсөн хугацаанд зөвлөн туслахшалган туслах харилцааны цар хүрээ, энэ хоёрын хилийн заагийг тодорхойлолгүй орхичихсон. Тиймээс энэ алдааг засаж залруулахыг зорьж байна.  Тийм учраас Зөрчлийн тухай хуульд сануулах шийтгэлийг оруулж ирж байгаа юм. Төрийн хяналт шалгалт хэдийд зогсоод, хэдийд сануулаад хэдийд зөрчлийн харилцаа үүсгэх заагийг нь гаргаж өгч байгаа гэсэн үг. 

доо байгаа зохицуулалтаас торгох шийтгэх  заалт  нэмэгдсэн зүйл бий юу?

-Харин багасгасан. Бид 300 гаруй хуульд түүвэр судалгаа хийж  үзлээ.  Байх ёсгүй шаардлагагүй зохицуулалтууд байна.  Эдийн засгийг либералчилж байгаа энэ цаг үед зарим зөрчлийг хуулиас хассан. Гэхдээ сануулахгүй зөрчил гэж бий. Жишээ нь төв шуудангийн уулзвар дээр гэрлэн дохиогоор улаан гэрлээр дайрч орж ирж байгаа жолоочийг сануулна гэвэл энэ эрх зүйн дэг журам алдагдана. Хүний амь нас, эрүүл мэндэд хор хохирол учруулж болзошгүй үйлдлийг хэзээ ч сануулахгүй. Харин  хойд талын цайны газрын цахилгааны утас нь ил байгаа тохиолдолд улсын байцаагч нар шууд торгочихоод байгааг болиулья л гэж байгаа юм. Энэ тохиолдолд 10 хоногийн хугацаатай зөрчлөө арилгах албан даалгавар өгөөд заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй тохиолдолд зөрчлийн харилцаа үүсгэе гэдэг агуулгыг төсөлд тусгаад байгаа юм. 

-Нийтийн албан тушаалтныг томилохдоо нийтийн сонсгол зохион байгуулдаг болсон. Хэрэгжилтээс харахад хир зэрэг оновчтой байна?

- Нэгдүгээрт тухайн нэр дэвшигчийн ашиг сонирхлын зөрчилд орж байсан эсэх, салбартаа үнэлэгддэг эсэх, боловсролын шаардлага, хувь хүнийхээ хувьд хэн бэ? гэдгийг “халуун сандал”-д суулгаж, тал талаас нь шүүн тунгааж ярилцдаг энэ загвар руу шилжиж байгаа юм. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг томилоход олон зүйл яригдсан. Зарим нэр дэвшигчийн нэр буцаагдаж байх жишээтэй. Өмнө нь ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсийг яадаг байсан юм бэ

Хэн нэгэн эрх бүхий албан тушаалтан, субъект  томиилох хүнээ дуудаж ирүүлээд, намтрыг нь хагас дутуу танилцуулаад томилгоог хийдэг байсан үе бий. Одоо томилгооны сонгон шалгаруулалт хийдэг болсноор асуудалтай хүн өөрөө ирэхээсээ ичнэ. Яагаад гэвэл улс орон даяар урьд өмнөх булхайг нь дэлгээд ярихаар ашиг сонирхлын зөрчилтэй, муу түүхтэй хүмүүст орон зай байхгүй болно. Ийм загварыг бий болгоё гэж зорьсон юм.


Тухайн үед шүүмжлүүлж л байсан. Одоо эргээд харахад хүний эрх талаасаа алдаатай зүйл болоогүй байх аа гэж бодож байна 

-Та авлигын индексийг бууруулах ажлын хэсгийг ахалж ажилладаг. Үр дүн талаас нь харвал авлигын индекс сайжирсангүй. Ялангуяа хил гаалийн боомтууд түшиглэж байгаа төрийн албан тушаалтнуудыг хянаж, шалгаж болдоггүй юмуу?  

-Шалгалтын ажлууд хийгдэж байна. Нүүрсний хулгай гэж  тусдаа бий.  Хил гаалийн боомтоор нэвтрүүлэхэд очер, дугаар дамласан эсэх асуудлаас гадна Авто тээврийн үндэсний төвийн хэд хэдэн албан тушаалтан шалгагдаж байна. Харин Хятадын талтай нийлээд улсынхаа экспор импортыг хязгаарлах асуудалд төрийн эрх бүхий албан тушаалтнуудаас  арай ч оролцсон үйлдэл байхгүй байх гэж найдаж байна. Замын үүдийн асуудал, гашуун сухайт, хилийн цэргийн тодорхой албан тушаалтнуудтай холбоотой шалгалтын ажлууд хийгдэж байна. Угтан тагнадаг мэргэжлийн байгууллагууд нь ч мөрдөн шалгадаг байгууллагууд нь ч ажлаа хийж байна. 

-Манай улсын авлигын индекс яагаад ухраад байгаа юм бэ? Та сая хурдан шуурхай ажиллаж байгаа гэж хэллээ шүү дээ. 

эгдүгээрт улс төрийн намуудын санхүүжилтийг өөрчилж ил тод болго. Улс төрийн намууд чинь яг одоогийнх санхүүжилттэй, санхүүжилт нь далд, хэн нь хэдэн төгрөг хандив өгч байгаа нь мэдэгдэхгүй байгаагаас гадна маш их хэмжээний мөнгө зарж үрж сонгууль хийдэг ийм тогтолцоотой байгаа тохиолдолд энэ засрахгүй. Хоёрдугаарт төрийн өмчит компаниуд яг өнөөдрийнх шиг ийм засаглалтай байгаа тохиолдолд наадах чинь арилахгүй. Өөрөөр хэлбэл сая дурьдсан хоёр асуудлыг шийдэж олон байраар урагшилна. 

-Шийдэхэд юу болохгүй байгаа юм бэ?

-Зүйрлэхэд би сонгуульд ялаадминий сонгуульд ажиллаж байсан хүнийг би Эрдэнэт дээр ч юм уу, Таван толгой дээр томилоод байгаа тохиолдолд өөрчлөгдөхгүй шүү дээ. 

эгэхээр яах ёстой юм?

-Төрийн болон орон нутгийн өмчит компанийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн барьчихлаа. Парламентын босго авна гэдэг хүнд юм байна шүү дээ. Засаглалаа сайжруулъя, хоёрдугаарт бизнес хийхээ хязгаарла гэж байгаа юм. Төр цөөн тооны бизнес хий, бусдыг нь бүгдийг нь хувьчил, либералчилТөр хувийн хэвшилтэйгээ 30 жил өрсөлдлөө. Төрийн бизнес хэзээ ч ашигтайбайсангүй. Хариуцлага хүлээдэггүй энэ тогтолцоогоо өөрчилье. Төр тав таван жилээр хөгжлийн төлөвлөгөөгөө зарлаж, заасан чиглэлийн хүрээнд л компани байгуул. Төр компани байгуулах асуудлыг их хатуу болгож өг.  Засаглалыг одоогийнх шиг ийм байдлаар томилж болохгүй. 

-Та төр хийж болох бизнес гэж ярилаа.  Энд жишээ нь юу багтаж байна?

тратегийн ач холбогдолтой тодорхой төрлийн үйлчилгээг төр хийхээс өөр аргагүй. Жишээлбэл эрчим хүч. Ингэхдээ бүхэлдээ бус дамжуулах шугам ньэх үүсвэр нь төрийнх байж болно. Харин борлуулалт, түгээлт хийдэг хэсэгт нь хувийн сектор байж болно шүү дээ. Дараагийн  асуудал уул уурхайн том стратегийн ордуудаа яах юм. Шууд хувьчлаад өгөх юм уу?  Засаглалыг нь сайжруулаад IPO хийх юмуу?Төр тодорхой, цөөхөн бизнесийг л хийеГэтэл өнөөдөр төр бүгдийг хийх гэж оролдож байна.  Ингээд төр өөрөө маш их мөнгө эргэлддэг бизнесийн тоглогч, оролцогч болчихсон. 

-Мөнгө эргэлдэж байхад таны санаа парламентын босго давах юмуу?

-Давна гэж найдаад л оруулж байна. Хоёрдугаарт Эрдэнэт дээр жишээ авахад Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн худалдан авалт, бүтээн байгуулалтын  өртөг жилд хэдэн их наядаар эргэлдэж байна. Магадгүй нэг их наядын  худалдан авалтын гэрээнд гүйцэтгэх удирдлага гарын үсэг зурж байгаа юм. Гэтэл  УИХ-ын 76 гишүүн нийлээд тухайн жилийн хөрөнгө оруулалт болох 150 хан тэрбум төгрөг дээр хоорондоо хэрэлдээд суудаг биз дээ. Үүнийг өөрчлөх ёстой.  Таван толгой мөн ялгаагүй. Засаглалаа сайжруулахгүйгээр энэ авлигын индекс  урагшлахгүй ээ. Бид нэг үеэ бодвол олон ажил хийлээ. Зөвшөөрлийнхөө хуулийг одоо эцэслэж байна. Газар олголт, зөвшөөрлийн тогтолцоог цахимжуулж байна. Хүний оролцоог багасгаж, өөрсдийн түвшинд хийж болох ажлуудыг хийж байна. Гадны байгууллагуудаас улстөрийн намуудын тухай хууль, намуудын санхүүжилтийн тухай хуулиудаа өөрчил гэдэг зөвлөмж өгдөг л дөө. Ажлын хэсэг гараад ажиллаж байна. Улстөрийн намын тухай, намын санхүүжилтийн хуулиудыг нэгтгэх үү, тус тусад нь хэлэлцэх үү гэдэг нь хэлэлцүүлгийн явцад шийдэгдэнэ. Хатуу гишүүнчлэлхатуу өмч хөрөнгөтэй байх нь зөв үү, буруу юу? Сонгууль болгоноор  заавал ухуулагч авч ажиллуулдаг өнөөгийн сонгуулийн тогтолцоог үрггэлжлүүлэх эсэхийг шийдэж байж, улс төрийн намуудын санхүүжилтийн асуудал илүү их тодорхой болно. 

-Таньтай ярилцаж байгаа энэ цаг үед Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл, түүнийг дагаж орж ирсэн Прокурорын томилгооны асуудал маргаан дагуулж байна. Шуудхан асуухад та ерөнхийлөгчийн шахалтаар эргүүлээд татаж байгаа юм уу? 

-Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Ерөнхий прокурор, Ерөнхий прокурорын орлогчийг  томилох хэнтэй ч хуваалцахгүй эрх бий. УИХ-тай  зөвхөн зөвшилцөнө Үндсэн хуулийн энэ зохицуулалтаар тухайн албан тушаалтныг албан тушаалд томилоход  үндсэн хуулиар тавьсан шалгуур байдаггүй.  2017 оны долдугаар сарын нэгнээс өмнөх Прокурорын байгууллагын хуулиуд ч гэсэн яг адилхан. Мэргэжлээрээ тодорхой хугацаанд ажилласан хүмүүсийг л ерөнхий прокуророор томилох эрх ерөнхийлөгчид хадгалагдаж ирсэн. Тухайлбал, Н.Багабанди ерөнхийлөгчийн үед Монгол Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байсан Монголын Алтанхуяг гэдэг хүн  өмгөөлөгчөөр ажиллаж байгаад Монгол Улсын Ерөнхий Прокуророор томилогдож байсан. Тиймээс Үндсэн хуулийнхаа энэ зарчим талаасаа Ерөнхийлөгчид хэт их тулгалт хүлээлгэсэн хуулийг өөрчлөх нь зөв  гэдэг хууль зүйн бодлого гаргасан юм.

-Бас нэг зохицуулалт шаардсан хууль бий. Гэр бүлийн тухай хууль

-Архив шүүхэд  1973 оны гэр бүлийн тухай хуулийг бичихдээ тухайн үеийн хуулийн яам 1997 оны гэр бүлийн хуулийг мөн тухайн үед хуулийн яаманд боловсруулсан юм байна. Одоо яригдаж байгаа хуулийг Нийгмийн хамгааллын яамнаас боловсруулж, оруулж ирсэн.  Өөрөөр хэлбэл, гэр бүлийн харилцаа гэдэг бол өөр. Төрөөс дэмжих  зохицуулалтыг  бодлогын баримт бичигт тусгаж, араас нь төсвийг нь тавиад хийгдэх ёстой. Тунхагласан хэм хэмжээнд хэзээ ч ямар нэгэн хариуцлага байхгүй. Тэгвэл яагаад  шинээр бичих шаардлагууд үүссэн бэ? 

Нэгдүгээрт тээгч эхээр хүүхэд төрүүлэх харилцаа бий болж байна. Хоёрдугаарт хүйсээ солих харилцаа бий болж байна. Гуравдугаарт  гэрлэгсдийн үүрэг хариуцлагыг илүү тодорхой болгох шаардлага байна. 1997 оны гэр бүлийн хуулиар хоёр том үзэл баримтлал хэрэгжээгүй. 

Ургийн овгийг сэргээж,  цус ойртолтоос сэргийлэх, гэрлэгсдийн гэрээ буюу гэр бүлийн гишүүдийг илүү хариуцлагажуулах гэсэн хоёр харилцаа хийгдээгүй. Гэрлэлтийн гэрээ байгуулсан хосууд  бий болж чадаагүй. Мөн  Монголчуудын 90 хувь нь ургийн овгоо боржигон болгочихсон. Тиймээс шинэ гэр бүлийн хуулиар ДНХ-гийн шинжилгээ авдаг больёо. Болд, Дулмаа хоёр гэрлэхдээ харьяа эрүүл мэндийн төвд эсвэл шүүх шинжилгээний байгууллагад шүлсээр шинжилгээ өгч төрөл садан мөн эсэхээ тогтоосны үндсэн дээр гэрлэхгүй бол цус ойртолт манай улсад  аюулын харанга дэлдэх хэмжээнд хүрчихлээ.  Гэрлэлтэд хариуцлагагүй хандаж байна. Гэр бүл цуцлалт өндөр хувьтай байна. Тийм учраас  гэрлэлтийн гэрээтэй болгоё.


 Харин бодит овог удмаа  сэргээе гэвэл  Архивын ерөнхий газар 1915-1916 онд хийгдсэн хүн амын тооллогыг гадаад улсаас олж ирэх шаардлагатай. Тэгээд цахимжуульяҮнэхээр ээж аав нь ургийн овгийг нь хэлж өгөөгүй, ургийн бичиг хөтөлж яваагүй бол цахимаар шүүх боломжийг нь энэ хуультай уялдуулж, цаашлаад ургийн бичгийг хөтлөх үүргийг  хуулиар албажуулдаг болох зэрэг саналуудыг  хуульд тусгаж өгөх шаардлагатай байгаа юм. Гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх өмчийг ч тодорхой болгоё. Өнөөдөр гэр бүл цуцалтыг захиргааны болон шүүхийн гэсэн хоёр журмаар шийдвэрлэж байгааг боловсронгуй болгох шаардлага байна. Амьдрал баян шинэ шинэ фактууд бий болоод байгаа учраас хууль зүйн талаасаа хууль бичигдэж байна. Түүнээс биш 10 жил саатуулсан зүйл байхгүй. Ирэх намрын чуулганаар хуулийн төслийг өргөн барина.  Ажлын хэсгийг манай дэд сайд Б. Солонгоо ахлаад ажиллаж байна. 

 

-Хууль зүйн сайдаас асуухгүй бол болохгүй нэг сэдэв байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал  ээлжит бус чуулганаар орж магадгүй гэсэн хүлээлт улстөрийн хүрээнд байна. Яг ямар агуулгатай өөрчлөлт орох юмАч холбогдол нь юу юм бэ?   

эгдүгээрт үндсэн хууль гэдэг бол  нийгмийн гэрээ. Нийгмийн хөгжлийнхөө хурдтай уялдаж нийгмийн гэрээ тодорхой хугацаанд шинэчлэгдэж, өөрчлөгдөж явах ёстой. Хоёрдугаарт Ерөнхий сайд  Л.Оюун-эрдэнийн “Үндсэн хуулийн эх сурвалж”  нэртэй номд онцолж ишлэх гурван зүйл байгаа юм. Засаглалын хэлбэрээ тодорхой болгоё. 1992 онд Үндсэн хууль хэлэлцэж байх үед Ерөнхийлөгчийн засаглал уу?Парламентын засаглал уу? гэдэг томьёоллоор  санал хураахад  48, 48-аар санал тэнцэж тухайн үеийн Ардын их хурлын депутатууд хоёр хуваагдах үед дундын хувилбар гаргаж, өнөөдрийн хагас ерөнхийлөгчийн хагас парламентын 

засаглалын хэлбэрээр гарч ирсэн байдаг. Яагаад Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага байгааг тайлбарлая. Бидний тоглоомын дүрэм тодорхой байх ёстой. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэг оройны оргилуун дарстай шинэ жилийн мэндчилгээ нэг их наяд төгрөг хүрдэггүй л байх ёстой.

-Юу гэсэн үг вэ? 

 

Нэг орой тэтгэврийн зээлийг бүрэн тэглэнэ гээд нэг их наядын оргилуун дарстай  мэндчилгээдэвшүүлээд, Парламент, Засгийн газар нь дахиад нийгмийн халамжийн том хөтөлбөрүүд зэрэгцүүлж явсаар гадаад өр өнөөдөр ийм хэмжээнд хүрчихээд байгаа юм. Зэрэгцэж ард түмнээс сонгогдож, амлалт өгдөг, халамжийн улс болтол нь популизмыг төгс төгөлдөржүүлэхгүй тулд засаглалын хэлбэрийг тодорхой болгох шаардлага байна.


Жил болгон улсын төсөв батлахдаа 2,5 их наядаас доошгүй өр үйлдвэрлэдэг. Улсын төсөв дандаа алдагдалтай батлагддаг. Төсвийн задаргааг харвал гурван орчим хувь буюу 10 их наяд батлахад гурван их наядыг нь халамжид хоёрыг нь өмнөх өрийн хүү, зээлийн хураамжид  хоёр хувийг нь боловсролд 1,9 хувийг нь эрүүл мэндэд гэхчлэн хуваасаар хамгийн сүүлд нь 150 тэрбум төгрөгийг бүтээн байгуулалтад төсөвлөж, эдийн засгийг шинээр сэлбэх үйлдвэрүүддээаж үйлдвэржих зэрэгт ерөөсөө мөнгө тавьж чаддаггүй. Ийм маягаар л бид нар амьдарч ирсэн. 

-Засаглалын хувьд та ямар байр суурьтай байдаг вэ?

онгол улсын газар зүйн байршил, геополитикийн онцлогхүн ам, нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжийн өнөөгийн тархсан байдал зэргийг харгалзаж үзвэл сонгодог парламентын засаглал руугаа шилжих ёстой. Өөрөөр хэлбэл хоёр гүрний шахалт, шаардлагууд зэргийг өөр дээрээ  шингээдэг, цохилт даадаг засаглал бидэнд илүү зохимжтой гэж бодож байна. 

аны ахалдаг олон ажлын хэсгүүдтэй холбоотой асуулт байна. Оюу толгойн хувьд ямар шинэ мэдээ байна?

 -2009 онд хөрөнгө оруулалтын гэрээ, 2010 онд хувь нийлүүлэгчдийн, 2015 онд дубайн хэлэлцээр буюу далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө батлах нэмэлт санхүүжилтийн төлөвлөгөө батлагдсан.  Оюутолгойтой холбоотой гол бичиг баримт бол энэ. УИХ-ын 9дугаар тогтоолоор дубайн хэлэлцээрийг цуцлах асуудлыг судалж танилцуулахыг Засгийн газарт үүрэгжүүлсэн.  Мөн Монголын талд ногдох 34 хувьтай холбоотой өмчлөлийн асуудлыг тодорхой болгохбайгаль орчин, засаглалын асуудлыг  цэгцлэхийг  даалгасан. Энэ дагуу хэлэлцээр хийгдэж 103 дугаар тогтоол гарч, 34 хувиа үнэ төлбөргүй авах асуудлыг баталгаажуулах, далд уурхайг цуцлах үүрэг даалгавар өгсөн. Тоо баримттай зүйл хэлье  гэвэл 2021 оны 1дугаар сарын 29-ний байдлаар  34 хувийн Монголын талд ногдох үүссэн өр нь 2,3 тэрбум америк доллар байсан. Энэ өр тэглэгдэж, Оюу толгойн 34 хувийг баялгийн эзэд болох монголын ард түмэн үнэ төлбөргүйгээр авсан. Үүнээс хойш юу болов? Оюу толгойн 66 хувийг “Туркойз Хилл Ресурс” компани эзэмшдэг. Туркойз Хиллийн 5хувийг Рио тинто эзэмшдэгТэгвэл Туркойз Хиллийн 49 хувийг жижиг хувьцаа эзэмшигч эзэмшдэг. Рио тинто  49 хувиа буюу жижиг хувьцаа эзэмшигчдийнхээ хувьцааг худалдан авах процесс яг одоо үргэлжилж, есдүгээр сард дуусна.  Зах зээлийн үнэлгээ тодорхой хэмжээнд өссөн гэдэг мэдээлэл ирж байна. Тэгэхээр бидний  2,3  тэрбум доллар хэлэлцээр хийснээс хойших зургаан сарын хугацаанд яг ижил хувь хэмжээгээр өссөн гэж ойлгож болно.  Бүхэлд нь худалдаж авахаар хэд хэдэн яриа хэлэлцээрүүдэд өөрчлөлтүүд орно. Энэ менежментийн зардлыг яах юм бэ?  Хоёрдугаарт нь төлөөлөн удирдах зөвлөлийн бүтцээ яах юм.  Зөвлөлийн 9 гишүүний  Монголын талын төлөөлөл 3 байдаг. Цаашид засаглалаа сайжруулъя гэдэг заалтаа хэрэгжүүлнэ.

Оюу толгой 2021 онд 2,1 тэрбум америк долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэж зарсан. 2023 онд далд уурхайн бүтээн байгуулалтын ажил жигдэрч, тогтвортой олборлолт эхэлнэ.  2025 он гэхэд Оюу толгой одоогийн  зэсийн үнэ ханшаараа 6.3 тэрбум америк долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. 2028  он гэхэд Оюу толгой 8,4тэрбум америк долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Монгол улсын эдийн засаг, дотоодын нийт бүтээгдэхүүн  арван тэрбум доллар. Оюу толгой дангаараа манай дотоодын нийт бүтээгдэхүүний бараг 82 хувийг дангаараа үйлдвэрлэнэ. Тэгэхээр манай дотоодын нийт бүтээгдэхүүн 20 тэрбум америк доллар болох гэрэлт ирээдүй ойрхон байна. 2030 он гарахаас өмнө бид ногдол ашиг хүртэх өөдрөг хүлээлт байна.

 

-СХД-ээс сонгогдсон гишүүний тань хувьд асууя. Эмээлт орчимд өрнөж байгаа махны асуудал. Тэнд мэргэжлийн хяналтын тогтолцоо байхгүй байсан мэт асуудал үүсчихлээ. Иргэд аягатай хоолоо айдасгүй идэж чадахгүй болж эхэлж байна

-Үндэсний аюулгүй байдлыг хүнсний хэрэглээнээсээ л эхлэх ёстой. Тэр утгаараа махны үйлдвэрүүд, мах боловсруулах үйлдвэрүүдийн дамжлагууд нь байнгын хяналтад байдаг сорьц хяналт шинжилгээ, үнэлгээ байнга авдаг л байх ёстой. Үүнийг зөрчлийн хуулиараа л их тодорхой болгож өгсөн ч нөгөө эрх зүй үүсэх үзэл энд хэрэгжсэн. Харьяаллаар нь прокурорын байгууллага, цагдаагийн байгууллага руу шилжүүлэхээр  үргэлжлүүлээд цагдаагийн байгууллага шалгана аа л гэсэн үг. 

-Та бид өргөн сэдвийн хүрээнд нэлээн ч урт хугацаанд ярилцлаа. Ардын эрх нэвтрүүлгийн индэрт бас бидний урилгыг хүлээж авч ирсэнд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
638037
2 эможи

Иргэн
2022-06-18 14:10
Маанаг хүн шүз. Хэ хэ.
keyboard_arrow_up