ПРОКУРОР: Замын хөдөлгөөнд анхаарал, болгоомжтой оролцох талаар хүүхэд, багачуудад яриа таниулга хийжээ

2022 оны 6 сарын 17

Arslan.mn

Тээврийн прокурорын газраас хүүхдийг зам тээврийн осолд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх, хүүхдүүдэд Замын хөдөлгөөний дүрмийн талаар ойлголт, мэдээлэл өгөх зорилгоор хэд хэдэн ажил арга хэмжээг зохион байгуулжээ.

Тухайлбал, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн алба хаагчид болон Нийслэлийн ерөнхий боловсролын 38, Монген цогцолбор сургууль, Баянгол дүүргийн 161, 157 дугаар цэцэрлэгийн 300 орчим хүүхэд багачуудад зам тээврийн осолд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх яриа, таниулга хийсэн бол прокурор, ажилтнуудын хүүхдүүдийг оролцуулан “Хүүхдүүд ээ, замын хөдөлгөөнд анхаарал, болгоомжтой оролцоцгоое” өдөрлөг зохион байгуулж, зөвлөгөө мэдээлэл өгсөн байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638021
1 эможи

keyboard_arrow_up