Шүүхээс Д.Эрдэнбилэгийг хилээр гарахыг хориглож, БАТЛАН ДААЛТАД ГАРГАЛАА

2022 оны 6 сарын 15

Arslan.mn

Худалдаа, хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгт холбогдох шүүх хуралдаан өнгөрсөн дөрөвдүгээр сарын 21-нд болж, түүнд нэг сарын турш цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч, цагдан хориод буй.

Тэгвэл шүүхээс Д.Эрдэнэбилэгийг батлан даалтад гаргажээ.

Тодруулбал, түүний өмгөөлөгч нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх талаар гомдол гаргасныг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч хянаад  зургаадугаар сарын 13-ны өдрийн хурлаар цагдан хорих арга хэмжээг өөрчилж,  Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах арга хэмжээг авсан байна.

Түүнийг АТГ-аас Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан шалгаж буй юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637957
0 эможи

Mydagaa 99110611
2022-06-15 13:56
Баянголын прокрор М.Анхбаяр мал уу
keyboard_arrow_up