СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 30 минут үргэлжилсэн ширүүн борооны улмаас нэг айлын гэр урсжээ

2022 оны 6 сарын 15

Arslan.mn

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Ужиг багийн “Харганы давааны-Ам” гэдэг газарт зургаадугаар сарын 14-ний өдрийн 15:00-15:30 цагийн хооронд усархаг ширүүн бороо орсны улмаас нэг айлын гэр усанд автсан, нэг айлын гэр үерт урссан тухай мэдээлэл Онцгой байдлын газарт бүртгэгджээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд очиход иргэн Ч-ийн 5 ханатай гэр үерт урссан, Б-ийн 5 ханатай гэр усанд автсан байжээ. Тус хэсгээс найман том хүн, нэг гэрийг нүүлгэн шилжүүлж ажиллажээ.

Цаг уурын байгууллагаас өнөөдөр өгсөн мэдээллээр ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орж, говийн бүс нутгаар 30 градусыг давж хална. Иймд үер усны аюул болон наршилтаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
2
confuse an post
3
angry an post
637954
8 эможи

г
2022-06-17 13:37
урсаад байга усаа энэ говьруу яавулачэ гүрвэл боллоо
keyboard_arrow_up