Худалдааны төвөөс олон тооны гар утас хулгайд алдагдсаныг ШУУРХАЙ ИЛРҮҮЛЖЭЭ

2022 оны 6 сарын 15

Arslan.mn

Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын Хархорин сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн алба хаагчид "Хужирт сумын нутаг дэвсгэрт байрлах худалдааны төвөөс энэ сарын 10-наас 11-нд шилжих шөнө 40 ширхэг гар утас алдагдсан байна" гэх мэдээллийг хүлээн авч шалгахад тус сумын 2-р багт оршин суух 33 настай эрэгтэй О гэгч үйлдсэн болохыг шуурхай илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Иймд, өөрийн орон байр, албан байгууллага болон хувийн өмчдөө найдвартай хаалга цоож, цонхны хаалт хийх, хөршийн хяналтын холбоогоо сайжруулж хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637953
0 эможи

keyboard_arrow_up