НДШ-ийн 50 хувийн буцаан олголт энэ сарын 20-ноос ИРГЭДИЙН ДАНСАНД орно
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас төсөвт байгууллага, газрын тос, уул уурхайн чиглэлээс бусад аж ахуйн нэгжийн ажилтан төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг он дуустал буцаан олгохоор болсон.
Энэ дагуу НДШ-ийн 50 хувийг буцаан олгох хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт Засгийн газар УИХ-д өргөн барьсан байна.
Тэгвэл Засгийн газрын тогтоолоор журам нь батлагдсан бөгөөд тавдугаар сарын НДШ-ын буцаан олголтын 50 хувь энэ сарын 20-ны дотор иргэдийн дансанд орох талаар албаныхан мэдээлжээ.
НДШ-ийн 50 хувийг буцаан олголтыг цалингийн хэмжээгээс нь хамаарч олгохоор болсон юм. Сарын 1 сая төгрөгөөс дээш орлоготой иргэдийн НДШ-ийн 50 хувийг буцааж олгохгүй.
Бид энэ талаар удахгүй албан мэдээллийг хүргэнэ.