Цагдаагийн ахлах ахлагч С.Ганбаатар төмөр зам дагуу алсын зайн гүйлт хийхээр замд гарчээ
Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газрын цагдаа, Цагдаагийн ахлах ахлагч С.Ганбаатар цагдаагийн алба хаагчийн авхаалж самбаа, тэсвэр хатуужлыг харуулах зорилгоор Улаанбаатар төмөр замын хойд цэг болох Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хилийн боомтоос урд цэг Дорноговь аймгийн Замын-Үүдийн хилийн боомт хүртэл алсын зайн гүйлт хийхээр зургаадугаар сарын 10-ны өдөр гараанаасаа гарчээ.
Тэрбээр энэ оны зургаадугаар сарын 10-наас долоодугаар сарын 16-ныг хүртэл хугацаанд төмөр зам дагуух 1111км замыг туулахаар төлөвлөсөн байна.
Цагдаагийн ахлах ахлагч С.Ганбаатар нь цагдаа, дотоодын цэргийн байгууллагад 25 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд 2012 онд НҮБ-ын мандаттай Өмнөд Судан улсад Монгол Улсын цэргийн багийн нэгдүгээр ээлжид үүрэг гүйцэтгэж байжээ.